Баг - 9

1.4K 107 1
                                    

Эцэст нь орой болж унтах цаг боллоо. Магадгүй хэрид догдлох сандрах аль аль нь мэдрэгдэж буй. Хэри өрөөндөө ирэн ороо засаж эхлэхэд хоёр үйлчлэгч хойноос нь орж ирж нэгэн зэрэг доош бөхийгөөд " Бага эзэгтэй бид орыг тань засах учраас та усандаа ордоо. "

Одоо байтлаа юу хийхийг нь хүртэл зааж өгөх юм байна лдаа.

Гэнэт чимээгүй байдлыг эвдэн жонгүг хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй ч хоолойгоо засан " Одооноос ойр зуурын жижиг асуудлаар манай өрөө рүү битгий орж ирж байгаарай. Бас долоо хоногт нэг удаа л цэвэрлэгээ хийж бай. " хэмээн хөмсгөө зангидсаар  хэлэхэд үйлчлэгчид толгой дохисоор гарав.

Жонгүг орны хажууд зогсох хэрирүү ойртон " Маргааш чи маш чухал уулзалттай. VODAFONE глобал грүпийн ерөнхий захирлын эхнэр Нам хатагтай Америкаас ирнэ. Манай корпораци VODAFONE-той хамтарч зөвхөн дээд зиндааны хүмүүс хэрэглэх дэлхийн шинэ үүрэн телефон зохиох гэж байгаа юм. Мэлээн ашигтай ажил. " гэснээ тэр улам л чухал царай гарган

" Юна бага байхаасаа л Нам хатагтайтай дотно байсан. Тиймээс ирээд хамгийн түрүүнд чамтай уулзана. Айж сандарсны хэрэггүй. Тэр юнаг хараагүй таван жил болж байгаа учраас гайгүй байх. "

Хэри түүний хэлсэн үг бүрийг нарийвчлан сонсож сууна.

Удалгүй жонгүг гадуур хүрмээ өмсөн " Би өнөө орой гэртээ ирэхгүй тиймээс чи санаа зоволгүй унт даа. " хэмээхэд хэри яагаад ч юм өөрөөс нь болж жонгүг гадуур хонох гоод байгаа мэт санагдан түүнийг гарахаас өмнө
" Хэрвээ надаас болж байгаа бол би зүгээрээ. " гэж улайж ичин байж хэлэхэд жонгүг инээмсэглэн " Тийм гэжүү. Хэрвээ чи тэгж байгаа бол би өнөө шөнө заавал гэртээ ирж хонохыг хичээнээ" гэж инээсээр гарав.

Харин хойно нь хэри байдгаараа улайн " Хичээнэ.." гэж зөвхөн өөрт сонсогдохоор шивнэсээр үлдэх нь тэр.

Жонгүг гэрээсээ гарахад үүдэнд нь тэюун хүлээж байх аж. Тэр жонгүгт хаалга онгойлгож өгөөд өөрөө жолоочийн суудалдаа суун " Захирлаа усан онгоц аль хэдийнэ бүх барааг авчирсан. "

Жонгүг хөмсөг зангидан толгой дохиход машин хөдлөв.

Тэд Сөүлээс холгүйхэн орших усан боомт дээр ирэхэд бараануудыг зуу зуугаар нь хүүхэлдэйн байшин руу зөөх аж. Хөл нүцгэн дээр нь шалдан шахуу тэд айж сандрах нь илт.

Үйл явцыг ажиглан зогсох жонгүг тэюун дээр барааг нааш зөөхөд хариуцаж ажилсан нэгэн гуч хэргэм насны өндөр залуу ирэн " Манайхаас ийм их барааг нэг дор авсан учраас эзэн таньд 100тн нефть бэлэг болгож явуулсан. " гэсээр гараараа заахад маш олон төмөр саванд савласан нефтийг усан онгоцноос буулгаж эхлэв.

Mask🥀(Дууссан)Onde histórias criam vida. Descubra agora