Баг - 1

4.5K 152 2
                                    

Их дэлгүүрт өнөөдөр хөл хөдөлгөөн их байх ажээ. Учир нь өнөөдөр бүх бараандаа 80% хямдрал зарласан юм. Тиймээс л энгийн өдрүүдээс арай илүү олон хүнтэй байна.

Хэри гараараа дүүрэн ууттай хувцас барин агуулахаас гарч явна. Түүнд урд нь явж байгаа хэн ч үл харагдах аж. Гэнэт хэн нэгэнтэй мөргөлдөн гаран дээрх бүх зүйлс нь доош унах нь тэр. Одоо л урд нь буй зүйлсийг харах боломжтой болов.

Хэри байдлыг ойлгосон бололтой сандран " Намайг өршөөгөөрэй хатагтай "

" Зүгээр ээ. " гэж өнөөх эмэгтэй үл тоон хэллээ.

Хэри доош тонгойсон хэвээр. Түүний нүдний буланд нэгэн бөгж харагдаж нүдэнд тусав. Ямар ч өө сэвгүй дундаа ганцхан том алмазтай үнэхээр үзэсгэлэнтэй юм. Тэр өөрийн мэдэлгүй бөгжийг ядам хуруундаа зүүж орхих нь тэр. Яг л түүний хуруунд зүүхээр бүтээгдсэн мэт яг таарч буйд сэтгэл нь хөдөлж инээмсэглэн зогсож байтал хажуугаас нь " Наад бөгж чинь минийх. " гэж хэлэхтэй зэрэгцэн хэри дээш харвал нүдэндээ ч итгэсэнгүй.

Өөртэй нь усны дусал мэт адилхан нэгэн зогсож байх нь тэр. Гэхдээ байгаа байдал өмссөн хувцас нь хэригээс тэс өөр аж. Чамин эрхэмсэг хувцаслажээ.

Тэр ухаан орон " Уучлаарай. Би..би " үгээ зөөж ядан хэлэхэд өнөөх бүсгүй
" Үзэсгэлэнтэй байгаа биз. Даан ч хуруунд минь багтаж өгөхгүй юм. " хэмээн хөмсгөө зангидан хэлнэ.

Хэри амандаа " Тиймээ гайхалтай юм" гэж шивнэх шахам хэлэв.

Бүсгүй сая л хэригийн царайг харсан бололтой нүд нь гайхаж басхүү сэжиглэнгүй харна.

" Чи.." гэж үгээ дуусгахын завдалгүй ахлах нь таван минутын дотор хувцаснуудыг агуулахаас авчир гэснийг санан хэри хамаг хурдаараа газар унасан зүйлсээ түүж аван доош бөхийчхөөд яаран гүйлээ.

Авчрах ёстой зүйлсээ цагт нь авчраагүй гэж ахлахдаа баахан загнуулсаар үдийн цайндаа орох аж.

Хэри сулбайж нүднийх нь доогуур хөхөрсөн байх нь хэд хоног унтаж амраагүйн шинж.

Түүний хажуугаас төрсөн дүү Сүжи мөрнөөс нь барин - Онни зүгээр дээ. Ахлах үргэлж л ийм байдаг шүдээ. Хоолоо идэцгээе.

Сүжи инээсээр хэригийн аманд будаа хийхэд тэр амтархан идэж - Сүжи чи өөртэйгөө яг адилхан хүн харж байсан уу?

Сүжи нүд нь томрон " Үгүй ээ. Яасан "

" Зүгээр л. Хэрвээ тийм зүйл болбол яах бол. " гэж санаа алдан хоолоо ахин нэг халбагадав.

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now