Баг - 6

1.4K 110 0
                                    

Хэри жиминийг дагаж харин тэюун жонгүг рүү явсан билээ. Хэри яг одоо үнэхээр их сандарч байв. Жимин түүн рүү нэг л сонин харцаар ширтэх нь их л тухгүй байдал үүсгэх аж.

Тэд явсаар нэгэн ресторанд орж цонхны хажууд байх ширээнд сууж хоол дарстай захиалчхаад зууцгаах аж.

Жимин зөөгчийн хундагалсан дарсыг шимин" Чи ч үнэхээр хөлцөнгүй бүсгүй бололтой. " гэхэд хэри юу яриад байгааг нь ойлгохгүй " Яагаад тэгж бодсон юм бол. "

Жимин" Жонгүгийг тийм ажил хийдгийг мэдсээр гэрлэх гэж байдаг. Магадгүй хуримаа хийсний дараа ч жонгүг энэ ажлаа хийсээр л байх байх. Үргэлж л грүпийн ажил гэж явсаар уйдаад ирэхээрээ энэ ажлаа хийдэг юм. " гэж ёжтой нь аргагүй инээнэ.

Хэри эргэлзэж эхэллээ. Жонгүг тэр хүүхэлдэйн байшингийн эзэн нь биш л байгаасай.

Хэри дарснаасаа нэг балган " Ямар ажил ?"

Жимин" Хүүхэлдэйн байшин гэж арай мэддэггүй юм биш биз дээ. "

Хэри ширээнээсээ хүчтэй босон
" Юу !!"
Тэгэхээр жон захирал гэдэг нь жонгүг байжээ.

Одоо хэригийн гар нь салганан айхын зэрэгцээ хэн нэгнийг үзэн ядах сэтгэл төрнө. Хоол дуусан дуустал хэригийн царай нь барайж нэг л эвгүй суух аж. Үүнийг анзаарсан жимин түүнийг түшин ресторанаас гарахад жонгүг яг ирж таарав.

Жонгүг хөмсгөө зангидан " Жимин гуай хүний эхнэр дураараа авч яваад" гэхэд жимин инээснээ" Одоохондоо  эхнэр чинь болчхоогүй байна. Зүгээр л танилцсан юм.  "

Жонгүг хэри рүү харахад тэр доош тонгойн ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтэн царай гарган зогсоно. Гаднаас нь харсан хэн ч түүний бие маш муу байна гэж бодох байх.

Жонгүг" Чи зүгээр үү? Юнагийн бие нь муу байх шиг байна. Би аваад явлаа. Дараа тухтай танилцуул ий. " гэсээр жиминий гараас хэриг татаж аван мөрнөөс нь тэврэн алхав.

Хэри дарс их уусандаа ч тэрүү манаран " Жон захирлаа "

Жонгүг төв царай гарган" За"

Хэри түүн рүү хуруугаараа заан
" Мөн байж. " гэснээ гарыг нь хүчтэй татан тавиулаад түрүүлж алхан явна.

Хэри гэр лүүгээ харих замдаа юу ч үл дуугаран явах аж. Гэртээ орвуу гүүюу шууд л ойр орчимд байсан бүх зүйлсийг жонгүг рүү шидэж эхэллээ.

Жонгүг хөмсгөө зангидан   " Яагаад байгаа юм. " гэхэд хэри уурлан хашхирч " Анхнаасаа анхнаасаа бүх зүйлийг төлөвлөжээ. Мөнгө хүүлэгчидтэй нийлээд дүүг минь зарж гэрийг минь нурааж намайг ашиглахаар шийдэээ юу!!"

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now