Баг - 15

1.3K 101 0
                                    

Хэри жолоочтой явахыг хүсээгүй тул өөрөө машинаа барин уран зургийн галерей зүглэв. Урагшлах тусам өндөр барилгууд ихсэж хотын төв рүү дөхөх аж. Хэри урт дэрвэгэр хөх даашинзынхаа гадуур хар өнгийн хүрэм нөмөрсөн байх нь түүнд үзэсгэлэнтэй гэх үг ч багадахаар байв. Түүний хойноос нэгэн хар машин хотын төв рүү орсноос нь хойш дагаж явсныг ажиглан бага зэрэг айх аж.

Шилэн барилгын гадна улаан хивс дэлгэж хаалганы хоёр талд хар хослол нүдний шил зүүсэн хамгаалагчид зогсоно. Хэри машинаасаа буун өөрийг нь дагаж байсан хар машиныг ажиглавал машин галерейн өмнө зогсож дотроос 18, 19 орчим насны цагаан даашинз өмссөн охин гарч ирэв. Хэри өөрийгөө шоолон инээхэд охин түүн рүү муухай харан хажууд нь дөхөж ирэн "Авгай яагаад инээгээд байгаа юм ? "
Хэри гайхсандаа нүд нь томрон " Ав..авгай гэнээ. Би чамаас хэдхэн насаар л эгч байх шүү. "
Охин хөмсгөө зангидан " Авгай байна уу? Хэн байх нь хамаа алга. Яагаад хүн шоолоод байгаа юм "
Хэри ёжлон гуй инээн" Чамайг биш өөрийгөө шоолсон юм. Чиний ирсэн машиныг намайг дагаад байна л гэж бодсон юм. "

Охин "юу вэ. " гэсээр хаалганы өмнө ирэн тасалбараа үзүүлэн дотогш ороход хэри ч мөн хойноос нь оров.
Үзэсгэлэн эхлэж намуухан ая эгшиглэн хүмүүс зургийг ээлж ээлжээр нь үзнэ. Хэригийн нүдэнд олон зураг дундаас нэг л зураг өртөв.
Зураг дээр усны дусал мэт ижил хүмүүс өөд өөдөөсөө хашхиран архирч буй мэт дүр зураг байх аж.
Түүнийг зургийг тасралтгүй ширтэн зогсоход хажууд нь нэгэн гуч хэргэм настай бүсгүй ирж зогсон " Би энэ зургаараа хэдий гадна төрхөөрөө адил хүмүүс байлаа ч дотоод сэтгэл хувь хүн нь тэс өөр гэдгийг илтгэхийг хүссэн юм. Хүний дотоод мөн чанар ахин хэзээ ч давтагдахгүй шүү дээ. "

Хэри толгой дохин түүн рүү харвал бүсгүй инээмсэглэн " MCS группийн ирээдүйн эзэгтэйг ийм залуухан гэж мэдсэнгүй шүү. Өө нээрээ жонгүг ч бас милээн залуухан байхаа. "

Хэри инээмсэглэн"Харин та ийм залуудаа өөрийн зургийн үзэсгэлэнгээ гаргадаг гайхалтай юм. "

Өнөөх бүсгүй тайвнаар инээн
"миний энэ өчүүхэн үзэсгэлэнд ирсэнд баярлалаа. Тухтай үзээрэй. "
Гэсээр толгой бөхийсөөр явав.
Хэри улаан дарснаасаа нэг балган өнөөх зургаа л ажин зогсоно.

Гэнэт дуу чимээ хадаж эхлэхэд хэри тэр зүг рүү харвал өөрийг нь авайгаар нь дуудаад байсан охин даашинз дээрээ улаан дарс асгачихсан хажуудаа зогсох хүн рүү хашхичих аж. Хэри санаа алдаад толгой сэгсэрсээр зураг руугаа эргэн харах агшинд охины уйлах сонсогдож " Энэ ээжийн минь даашинз байсан юм. Уулзаж чадахгүй болохоор үнэрийг нь үнэртэж арай гэж амьдарч байхад яаж чадаж байнаа "
Хэри дороо гацаж орхив. Тэр ч бас ээж дүү хоёроо маш их санаж байгаа учраас энэ өвдөлтийг мэднэ шүү дээ.
Хэригийн нүдэнд нулимс хурж эхлэв. Тэр нулимсаа арчаад эргэж харан алхсаар уйлан зогсох охины дэргэд ирэн дарсаа ширээн дээр тавиад хүрмээ тайлан охинд нөмрүүлээд мөрнөөс нь барин өөдөөс нь гайхан харах охины зүг зөөлхөнөөр инээн
"Зүгээр дээ. Явцгаая. " гэсээр тэд гарав.

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now