Баг - 13

1.4K 99 2
                                    

Эмнэлэгийн хаалгаар зөөлхөн гишгэсээр жон жонгүг гэх өвчтөний өрөөний урдхан хэри амьсгаа аван зогсоно. Намайг яаж хүлээж авах бол! Надад уурлах болов уу? Гэх бодол хэригийн толгойг зогсолтгүй гашилгах аж. Жимин хэри рүү хэсэг ширтсэнээ
"Өөрөө баярлахаараа мөс шиг болчихдог юм уу даа. "
Хэри өөрийгөө хүчлэн инээн            "Тийм байна уу? За орцгооё."

Жимин хэригийн хойно инээсээр жонгүгийн өрөөнд ороход тэюун жонгүг хоёр ярилцан суух аж.

Хэри холойгоо засан                                "Бие чинь..хэр..байна. "
Жонгүг хэри рүү хэсэг ширтэн хүйтнээр  "Зүгээр ээ. "
Хэри банзлынхаа хормойг гараараа атгана. Тэюун байдлыг ажиглан
"З..а тэгвэл хоолоо идэцгээ хүү " гэсээр ширээн дээр өрөөтэй төрөл бүрийн хоол руу заав.

Хэри худал инээсээр " Би хоол идэхгүй ээ. Та хэд хоолоо иддээ. " гэсээр хурдан хурдан алхсаар гарч одов.

Жимин хэриг гарсны дараа хойноос нь харан хөмсгөө өргөснөө "Яагаад ингэж хатуу хандаад байгаа юм бэ? Юна чамайг өдөр бүр сахиж хажууд чинь байсан. "

Жонгүг цонх руу ширтэн ямарч царайны хувирал үл гарган "Чамд хамаагүй ээ."
Жимин ёжлонгуй инээн "Яахав чи халамжилж чадахгүй бол би авчхаж болношт."
Жонгүг жимин рүү харан хөмсгөө зангидаж "Мөрөөдөөд ч хэрэггүй."
Жимин жоготой нь аргагүй инээсээр зогсох аж.

Жонгүг "Намайг байхгүй хойгуур юу болсон. "
Жимин их л нухацтайгаар "компани бол асуудалгүй харин хүүхэлдэйн байшинг кай самраад хаячихсан байна лээ. Тиймээс ажлыг нь түр зогсоочихсон. "

Жонгүг хөмсгөө зангидан "За яахав тэр муу новшид яаж бохир тоглодгийг харуулаад өгье."

Чимээгүй байсан тэюун хоолойгоо засан " Кай захирлын талаар би судалж үзсэн. Ядуу гэр бүлээс гаралтай ч оросын мафын бүлэглэлтэй холбоотой болж амьдрал нь дээшилсэн. Гэр бүл гэвэл ээж бас охин дүүтэйгээ хамт амьдардаггүй ч үргэлж холбоотой байдаг. Ээж дүү хоёр нь Швейцарт амьдардаг ч охин дүү нь удахгүй ....солонгост амьдрахаар ирнэ. "

Жонгүг хөмсгөө тасралтгүй зангидсаар "Охин дүү гэснүү. Тэр нь хэдэн настай юм. "

Тэюун "18 настай. Нэрийг нь И мина гэдэг. Их сургуульд сурахаар ирж байгаа.Бас..."
Жимин жонгүгийн орны хажууд байх сандал дээр хөлөө ачин сууж"Бас юу гэж"

Тэюун их л нухацтайгаар" Тэр охин дүүдээ аминаасаа ч илүү хайртай харагдсан. Тиймээс өөрөө оросоос солонгос руу дүүтэйгээ хамт амьдрахаар нүүж ирнэ. "

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now