Баг - 17

1.2K 96 2
                                    

Тэд бүхий л цагийг хамтдаа инээж өнгөрүүлсээр цаг милээн орой болжээ. Хэри жонгүг хоёр зочдын амрах өрөөнд орж жонгүг шүршүүрт орохоор явав. Хэри хувцсаа солихоор  сууж байтал жонгүгийн утсанд мессеж ирэх нь тэр. Хэри хэсэг азнаснаа утсыг нь аван харвал
"Яг одоо ******-д ир. Жинхэнэ Пак Юна бидэнд байна. Түүний үхэх амьд үлдэх нь чиний гарт. "

Хэри яах учраа олохгүй гар нь салганан зогсоно. Үнэхээр жинхэнэ пак юна амьд гэжүү. Жонгүг яах аргагүй өөрийн гараар түүний оршуулсан шүү дээ. Хэри кайг сэжиглэж эхлэв.
Жонгүг удалгүй шүршүүрээс гарч ирэн сандран зогсох хэригийн гарт байх утсаа аваад мессежийг харчхав.
Хэри хөмсгөө зангидсаар "Явахгүй биз дээ. "
Жонгүг хэри рүү аажмаар харан "Хэри энд ямар нэг зүйл буруу байна. Би явах ёстой."
Хэри толгой сэгсэрсээр "Гуйя. Тэд чамайг ингэж урхидаж авчраад яаж ч мэднэ штээ"
Жонгүг өөрийн ухаангүй болж гадуур хувцас машины түлхүүрээ яаран аваад гараас нь зуурах хэриг үл тоосоор гарч одов.  Хэригийн нүднээс нулимс аажмаар бөмбөрөн газар сөхөрч суун " Жонгүг гуйя. Намайг битгий ганцааранг минь орхиоч дээ."

Хэри нулимсаа арчаад хөнжилдөө шурган чимээгүй хэвтэв. Удалгүй нүд нь анилдан унтах аж.

Гэнэт байшинд ээж дүүгийнх нь чангаар хашхирах чимээ цуурайтаж хэриг нойрноос нь сэрээв. Хэри гайхсаар хаалгаа онгойлговол хар малгай маск зүүсэн 5-6 хүмүүс ээжийг нь газар суулган гэдсэн тушаа нь хутгалж чангаар хашхиран уйлах дүүгийнх нь хацрыг цус хуртал алгадах аж.
Хэригийн утасны дуу нь хаалттай байсан тул өнөөх хүмүүс утас дуугарсныг анзаарсангүй. Хэри утсаа аван одоо ч тарчлан зовох ээж дүүгээ хаалганы завсраар ширтэн зогсоход утасны цаанаас хэн нэгэн "Эгчээ та зүгээр үү. Би..би мина байна. Мина."
Хэри минаг сая нэг танин уйлсаар амаа даран шивнэж " Гуйя биднийг авраач. Э..ээж дү..дүү минь ал..алуулж байна. Гуйя." гэхтэй зэрэгцэн хэн нэгэн хаалга хүчтэй саван онгойлгоход хэри утсаа газар унагаан цааш зугтахад өнөөх хүн хөлөөс нь зурсаар ухаангүй хэвтэх ээж дүүгийнх нь хажууд авчран тавив.
Ээж нь нулимстай нүдээр хэри рүү харан амандаа " Зугт зугт охин минь " гэсээр нүд аних аж.
Энэ тарчлаан хэзээ дуусах бол. Жон жонгүг чи хаана байнаа.

                🎭🎭🎭🎭🎭🎭🎭🎭🎭

Кай хэригийн байршлыг олж илрүүлээд хөмсгөө зангидан сууна. Машинд туслах нь орж ирэн" Захирлаа тэнд ойролцоогоор таваас зургаан хүн байна. Ихэнх нь мэргэжлийн алуурчид. "
Кай хөмсгөө зангидсаар "Тэр жон жонгүг гэгч новш хаана байгаа юм. "

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now