Баг - 11

1.3K 102 1
                                    

Хэри нулимсаа арчин өрөөнөөс гаран гүйв. Хажуугаар нь луиза гартаа шөл барьсаар жонгүгийн өрөөнд оров. Жонгүг өөрт нь хэри ийм дургүй гэдгийн мартаж орхиж хэмээх бодол толгойдоо тээсээр цонх руу ширтэн сууна.

Луиза орж ирэн ширээний хажууд байх хэригийн авчирсан шөлрүү муухай харан жонгүгт үл анзаарагдан хогийн сав руу шидэж орхив.

Луиза инээмсэглэл тодруулан "Жонгүг шөлөө уу. Хоол сайн идэж байж хурдан эдгэнэ шүү дээ. "гэсээр шөлөө аягалан түүнрүү сарвайхад жонгүг хөмсгөө зангидан лиуза руу харан " Баярлалаа." хэмээгээд авав.

Шөл үнэхээр амттай байв. Гэхдээ жонгүгт сэтгэгдэл төрүүлж чадахгүй нь харамсалтай. Одоо жонгүг зөвхөн хэриг яах талаараа л бодох аж. Түүнд татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрч нэг алхам урагшлах уу. Эсвэл энгийн ажил олгогч ажилтан хоёр шиг харьцаж нэг алхам ухрах уу.

Жонгүг шөлөө уун хажууд нь луиза сэтгэл нь ханасан мэт суух хооронд тэюун сандарсаар орж ирэв.
Тэюун" Захирлаа та зүгээр үү."

Тэюуныг сандран асуухад жонгүг санаа алдан "Зүгээр ээ."

Тэюун жонгүгт маш их санаа зовсон нь илт мэдэгдэж"Миний үүрэг бол таныг харж хамгаалж аюулаас урьдчилан сэргийлэх ёстой байтал би маш том алдаа гаргалаа."

Үүнийг ажиглан суух луиза хөмсөг зангидан"Тэгээд ухаарсан юм бол гарч үзээч дээ тэр амрах хэрэгтэй."

Жонгүг хөмсгөө зангидан " Тэюун би бүрэн бүтэн байж л байна. Ингэж их дэвэргэх хэрэггүй. " гэснээ тэр луизаруу харан " Одоо ажлын чинь цаг. Явж ажлаа хий."

Луиза сандран" Гэхдээ би.."

Жонгүг "Ажлаасаа халагдмаар байна уу? "

Луиза хөмсгөө зангидсаар гарах аж. Жонгүг тэюунд хандан " Мөргөөд зугтсан машиныг ол. Би хэриг хамгаалж наана нь гараагүй бол тэр биднийг хоёуланг нь үгүй хийх байлаа."

Тэюун толгой дохин " Та хэзээ эмнэлгээс гарах вэ? Хэд хоног амарсан дээргүй юу?"

Жонгүг толгой сэгсэрсээр " Үгүй ээ. Намайг хэдхэн хоног л байхгүй байвал бусад хүмүүс байдлыг ашиглан даварч эхэлнэ. Би маргааш гарнаа. "

Тэюун бүх зүйлийг ойлгож байгаа тул толгой дохин хүлээн зөвшөөрч.              " Гэхдээ хэриг яах вэ. Одоо гадуур хамаагүй явж болохгүй."

Жонгүг хөмсгөө зангидан" Мэдээж. Гэхдээ тэр миний хэлснээр гарахгүй байна гэж байхгүй. Одоохондоо түр азнаж байя. "

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now