Special part.

1.9K 200 16
                                    

Би: "ЁООЁ. КИМ ЁНМИН! ЧИ НАМАЙГ ТАЙВАН БАЙЛГААД ӨГ Л ДӨӨ"

Мингюү: "Ёнмин-а, одоо больё тэгэх үү? Ээж чинь уурлаад байна шдээ"

Ёнмин: "Тэгвэл гадаа гаръя"

Мингюү: "Хоёулаа Дугёмыг хүүхэд асрагчаар авах уу?"

Би: "Өмнөх шигээ л юм болно биз"

Ёнмин бүр зовоож ханахгүй юм аа. Яг галзуурах нь ээ. Дөнгөж таван настай ганцхан хүүхэд байж гэрт бүр тавин хүүхэд цуглуулчихсан юм шиг л байх юм. Аймар том хүүхэд болно, бөх болгоно энэ тэр гээд донгосоод байсан одоо байж байгааг нь хар. Даавууны өөдөс шиг юм.

Ёнмин аавынхаа гараас татаад: "Аав аа, гадаа гаръя л даа"

Мингюү: "Аав нь ядраад байна аа. Хоёулаа өдөржингөө тоглолоо шдээ"

Хөөрхий Мингюү аавынхаа ажилладаг компанид ажилд орсон юм. Ганцхан амралтын өдөртэй. Тэр өдрөө ч аятайхан амарч чадахгүй, Ёнмин гэж дайсны цэрэгтэй зууралдаад л. Би ч яахав Ёнминыг цэцэрлэгт нь эрт өгчихөөд хичээлдээ явж, орой нь авч байгаа. Оюутан ээжийн амьдрал ч хэцүү байна даа. Ядаж төгсчихвөл мэргэжлээрээ орох ажил зөндөө байна. Мингюүгийн цалин хаа очиж гайгүй болохоор бид гуравт бол гайгүй л байгаа. Сургалтын хөтөлбөрийн талыг Мингюү хийгээд талыг нь аав ээж хоёр хийгээд би ч бүр агаар дээр бөмбөрч байна, айн? Бас аав ээжүүд маань сайхан мөнгөө нийлүүлээд, Мингюүгийн анхны цалин дээр нэмэрлэж бид гурав хоёр өрөө байр ч авсан. Залуу гэр бүл гэхэд үүнээс илүү яаж амьдрах юм?

Удахгүй нөгөө хэд чинь ирнэ гэсэн болохоор гэрээ жоохон цэвэрлээд хоол хийж тавилаа. Нэг их удалгүй тэд ч ирсэн юм.

Вонү: "Алив даа, миний хүүхнийг оруул"

Би: "Өө цүдгэр хүүхэн"

Жиү: "За за! Ядаргаатай юм"

Нөгөө хэдийн амьдрал бас л сайхан л байна. Хансул сургуулиа төгсчихөөд Америк руу явсан. Зуныхаа амралтаар энд ирдэг юм. Манай Жиү жирмээ болсон шд. Одоо зургаан сартай. Мөд бас орилоод л төрнө дөө. Жихүн Сүёон хоёр чинь бараг салж сарних дээрээ тулчихаад байж байснаа эргээд нийлчихсэн гангар гунгар гээд явж л байна лээ. Бараг сарын дараа манай хоёрын хурим болно.

Жихүн: "Сайхан хоол үнэртээд байх чинь, айн?"

Би: "Суугаач. Би гоё хоол хийсэн"

Тэр хэд зочны өрөөнд орж суугаад юм ярьж байх хооронд нь би хоолоо аягалаад зөөж байлаа. Ёнмин өрөөний буланд хамаг тоглоомоо асгаж хаяад цэвэрлэсэн гэр нураагаад хаячихав.

Ma BoyWhere stories live. Discover now