4. Ийм их хайртай.

1.8K 215 4
                                    

"Сайн уу, эмээ?"

Маргааш нь албаар нөгөө Хэритэй нь нүүр тулмаар санагдаад, шар хөдлөөд байхаар нь Мингюүгийн гэрт ирчихээд байж байна. Эмээ нь намайг харчихаад үнсэж үнгээд баярлаж байгааг нь. Тэгсэн тэр цаана буйдан дээр нэг өндөр туранхай урт бор үстэй охин сууж байлаа. Хэри нь л биз.

Эмээ: "Миний охин нааш ир. Наад золиг чинь чамайг аваад ирье гэчихээд таг!" гээд Мингюүг цохиод авав.

Би: "Таныг бүр саначихжээ"

Тэр Хэри нь Мингюүгийн гэрийхэн ганц бэрдээ ямар сайн байдгийг нь мэдэж авна биз. Аа нөгөөх чинь бас бэр энэ тэр гэчихэж. За угаасаа Мингюү надтай суухгүй хаа холдох юм. Болохгүй бол хүүхдийг нь гаргаж өгчихөөд сууж байх юм чинь.

Мингюүг цаашаа орсны дараа Хэри нь нэг их наалдаж очоод: "Энэ найз охин чинь юм уу?" гэв. Мингюү ч инээмсэглээд толгой дохилоо. Инээж энэ тэр.

Намайг буйдан дээр сууж байтал гал тогоонд Мингюүгийн ээж намайг дуудахад нь очин, жоохон юм хийлцэв. Ээж нь өнөөдөр амарч  байгаа бололтой ажилдаа яваагүй л байна. Тэгээд тэр хавиар салат энэ тэр хийж байгаад эгчийн өгсөн алимны жүүсийг аваад зочны өрөөнд орлоо. Гэтэл, өө нөгөө Хэри нь бүр Мингюүгийн гуя хасан дээр гараа тавьчихсан, бөөр бөгсөө нийлүүлээд тас тас хөхрөөд сууж байв. Даварчихсан юм.

Хэдий сайн найз нь ч гэсэн бүхэл бүтэн 2 жил үерхэж байгаа найз охин нь ирчихээд байхад ичдэггүй амьтан бэ!

Алимны жүүсээ ширээн дээр тавиад хажууд нь очоод суутал Мингюү гараа мөрөөр минь давууллаа. Овоо шдээ. Хэридээ сайн харуул!

Сууж байтал эгч гал тогооноос хоолнуудаа зөөсөөр орж ирэхэд нь Хэри бид хоёр зэрэг босч очоод тусаллаа. Яасан өндөр юм. Тэгээд тэр анааш шиг хавтан биеийг нь дээрээс нь доошоо гүйлгээд, өндөрийг нь гайхаад л байлаа. Үгүй ээ, яахав ээ. Бас ч гэж дажгүй л юм.

Мингюү: "Жүёон-а, би чамд нээрээ гоё юм харуулъя" гээд намайг хөтлөөд өрөө рүүгээ явав.

Тэгээд орж ирсэнээ өвдөглөж суугаад орон доороосоо нэг юм ухаад байлаа. Тэгэхээр нь оцойсон бөгсөн дээр нь нэг цохиод хамт доошоо суув. Мингюү нэг хайрцаг гаргаж ирсээд онгойлготол дотор нь бугуйвч, жижигхэн зураг энэ тэр харагдах нь тэр. Нилээн танил юмнууд байх чинь.

Мингюү: "Анх хоёулаа үерхэж эхэлсэнээс хойш цуглуулсан юмнууд. Нэг ёсондоо "Дурсамжийн хайрцаг" гэсэн үг"

Ma BoyWhere stories live. Discover now