20. Ёнмин.

1.2K 167 2
                                    

Энд ирээд долоо хоночхоод байхад л төрөхгүй байгаа юм даа? Жонхан эмч бас гайхаад л байгаа. Яг үнэндээ төрөх хугацаанаасаа гурав хоног өнгөрчихөөд байна л даа. Мингюү бүр хурдан төр л дөө ч гэж байх шиг. Төрөх дургүй байгаа хүүхдийг чинь би яах ч билээ.

Нөгөө ааштай хүүхэн чинь намайг ирдэг өдрийн маргааш нь төрөөд өнөөдөр явах юм гэсэн. Өвдөөд эхлэхэд нь бид хэд сандараад, би бас ингэж өвдөөд орилно гэж бодож айгаад, Инжон эгч хальт өвдөж орилоод бас сандаргаад. За мэдэхгүй, ер нь гэртээ л төрөх байж дээ.

Орон дээрээ дээшээ харж хэвтээд ганц алим идэж байтал нөгөө сувилагч хүүхэн орж ирэн хамаг цонх дэлгэж хаячихаад гарав. Дараа нь Жонхан эмч орж ирээд юм хум асууж бариад, удахгүй төрлөө гэж Инжон эгч бид хоёрыг айлгачихаад гараад явлаа. Эмнэлэгт бол үнэндээ л дарамттай байна аа.

Тэгээд хэвтэж байтал Хансул Вонү Жиү гурав инээсээр орж ирэх нь тэр.

Жиү: "За сайн уу?"

Би: "Өө сайн, та хэд яав? Шалгалт шүүлэг чинь?"

Хансул: "Өө яахав, тэгээд л нэг юм өгч л байна. Нээрээ сониноос танай хүн тэнд бүр алж байна аа"

Би: "За ямар хэрэг тариад яваа юм бол доо!"

Вонү: "Хэрэг төвөг биш ээ" гэхэд нь Хансул: "Бид нарт шалгалт өгөхөд аймар лаг туслаж энэ тэр болоод, тэд нар нь бүгдээрээ зөв ч байх шиг"

Би: "За овоо доо. Сайн л биз"

Жиү: "Чи хүүхдээ төрүүлээч"

Би: "Төрөхгүй байгаа хүүхдийг би яах юм?"

Жиү: "Вонү, Вонү!"

Вонү: "Яасан, хайраа? Нанана нааш ир" гэснээ гараараа дохив.

Жиү: "Алцганасан юм чинь. Хэн эрхэлнэ гэсэн юм?"

Вонү: "За за, больж л байхгүй юу. Тэгээд яах гэсэн юм?" гэхэд нь Жиү нэг их үзлийн инээснээ: "Нөгөөдөхөө хийхгүй юм уу?" гэв.

Вонү: "Юуг?"

Хансул: "Аан, тэгье л дээ"

Вонү: "Юу юм?" гэхэд нь би бас асуулаа.

Хансул Вонүг цохиод: "Өөрөө сэдсэнээ санахгүй ч байх шиг"

Вонү: "Аан нөгөө Мингюүг яая маая энэ тэр үү?"

Хансул: "Тийм ээ, тийм. Наадах чинь"

Би: "Юу юм бэ? Хүүхэд яах гээд байгаа юм?"

Тэгээд Вонү надад яах гэж байгаагаа бүгдийг нь тайлбарлахад би эхэндээ эсэргүүцсэн ч дараа нь сонирхолтой санагдаад зөвшөөрлөө. Тэр нь Мингюүг намайг төрөх гэж байна гэж айлгах юм гэнэ. Энэ хэд ч өөрсдөө над дээр ирэх байснаа хэлээгүй гэсэн.

Ma BoyWhere stories live. Discover now