19. Ёнмины зураг.

1.2K 170 0
                                    

Мингюү: "Би ойр ойрхон гоё юм аваад ирж байна аа, за?"

Би: "За! Чи харин шалгалтаа сайн өгөөрэй"

Жихүн: "Бид хэд одоо чи байхгүй яана даа?"

Сүёон: "Ямар үхэх гэж байгаа биш дээ. Эмнэлэгт л хэвтэх гэж байна шд"

Жихүн: "Би удахгүй чамайг ийм том гэдэстэй болгочихоод эмнэлэгт хэвтүүлнэ ээ"

Сүёон: "Өө за! Заначих юм байна л даа. Тэгээд үзэхгүй юу чи. Дараа нь чи үхсэн байх байлгүй харин ч нэг!"

Жихүн: "Уг нь эрт хүүхэдтэй болгочихсон бол дараа нь сайхан Жүёонтой туршлага солилцохгүй юу"

Сүёон: "Даварчихсан юм"

Төрөх дөхчихсөн учраас яах ч аргагүй эмнэлэгт хэвтэх гээд Мингюү миний юмыг зөөж өгч тэрэнд нь Сүёон Жихүн хоёр чирэгдэж байгаа юм. Хүүхэд төрөх дөхөнгүүт Мингюү ээжийн бэлдсэн цүнхийг авчирч өгнө.

Би тэр эмнэлэгийн өрөөнд бараг 30 гарсан хоёр жирмээ хүүхэнтэй байхаар болсон байв. Жонхан эмч Мингюү бид хоёрыг тэр өрөөнд дагуулаад очтол нөгөө хоёр хүүхэн чинь гайхаж хараад байлаа. Тэгээд Мингюү уруул дээр үнсчихээд гарч явахад тэр хоёр хүүхэн надтай юм ярьж эхлэв.

"Сайн уу?"

Би: "Сайн, сайн уу?"

"Хэдэн сартай юм?"

Би: "Бараг л есөн сартай"

"Тийм үү? Яасан хөөрхөн том юм бэ?"

Намайг инээх аядахад нөгөө эгч нь сонин хараад байв. Харин энэ эгч их хөөрхөн яриа хөөрөөтэй, яриад л байвал яриад л байхаар эгч байна даа. Сайхан буу халж байна аа.

"Энэ миний анхны хүүхэд. Одоо долоон сартай. Анхных болохоор жоохон туршлага дутаад хяналтандаа орой орчихсон юм. Ядаж байхад нөхөр маань ч эрт эмнэлэгт хэвтүүлчихсэн"

Би: "Өө би ч бас жоохон орой хяналтандаа орчихсоон. Гэхдээ ямар ч асуудалгүй эрүүл байсан шүү"

"Үгүй ээ, энэ хүүхдүүд"

Нөгөө ааш муутай эгч чинь ингэж хэлээд нэг сонин дэлгэн уншиж эхлэв. Үгүй ердөө! Ер нь миний хүүхэдтэй болно уу, байна уу энэ хэдэн авгайчуулд ямар хамаа байна аа! Зөрсөн болгон нь л одооны хүүхдүүд гэчих юм. Одооны хүүхэд л юм чинь яах юм?

Ер нь эмнэлэгт байх чинь уйтгартай юм байна дөө. Нөгөө хэдийгээ санаад ч байх шиг.

Удалгүй Жонхан эмч орж ирэн ямар байгааг шалгав. Жонхан эмч угаасаа их найрсаг хүн болохыг мэдээд надад их таалагдлаа. Нөгөө сонин их зантай эгч чинь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа хөгшин авгай царайлчихаад л Жонхан эмчид наалдаад, долгиноод бүр их маяг үзүүлж байна аа. Хэзээ дахиад ирэхийг нь асууж энэ тэр. Бодвол таалагдаад байгаа юм байлгүй. Нөхөр сүүдрээ яасан юм? Нэрийг нь Жон Хэёон гэдэг юм байна. Ер нь Хэёон нэртэй хүмүүс их зэвүүн юм аа.

Ma BoyWhere stories live. Discover now