17. Гэрлэлтээ батлуул.

1.3K 163 13
                                    

Жихүн: "Энэ хүүхэн чинь мөд төрөх нь ээ?"

Би: "Дөнгөж 5 сартай шүү. Арай болоогүй байна"

Вонү цаад өрөөнөөс цухуйгаад: "Цүдгэр ээ?"

Би: "Яав?"

Вонү: "Чамд үсний боолт байна уу гэнэ ээ"

Би: "Хэн?"

Вонү: "Жиү л байхгүй юу. Би үсний боолтоор яах юм?"

Би: "Тэгээд зүгээр хэлээч. Хэрүүлч гэдэг нь. Шүүгээн дотор нэг ягаан сав байгаа, тэрнээс ав"

Вонү буцаад цаашаа ороход нь хаалга тогших чимээ гарав. Би Вонү, Жиү эсвэл Жихүнийг хаалга тайлах байх гээд тэндээ суугаад л байсан юм. Тэгсэн Жихүн гавъяа байгуулж аяга угааж тэнд зогсоод Жиү Вонү хоёр тэр өрөөнд юу нь ч мэдэгдэхгүй нэг юм хийгээд хаалга нь ч тэнд дуугараад байв.

Жихүн: "Цүдгэр ээ, хаалгаа тайлаач!"

Би: "Заавал жирэмсэн хүн босгох гээд байх юм" гээд гэдсээ даан байж нэг юм бослоо.

Энэ Мингюүгийн хүүхэд бүр гэдэс хагалаад гарч ирлээ л дээ. Тавхан сартай юм байж болимоор юм. Ер нь энэ золигийг сайхан бөх болгоно оо, яадаг юм!

Дугём: "За цүдгэр хүүхнээр юу байна?"

Би тортой юм руу нь өнгийж: "Юу авчирсан юм?"

Дугём: "За май, май. Угаасаа цүдгэр хүүхэндээ авчирсан юм"

Мингюү: "Миний мөнгөөр авсан шүү"

Дугём: "Нөхрийн чинь мөнгөөр авсан шүү"

Би: "Баярласан шүү"

Тэр хоёрын авчирсан зүйлсийг ширээн дээр асгаад идэж байтал Жиү Вонү Жихүн гурав бас хамт ирж идээд шууд дуусчихав. Гэхдээ би ихэнхийг нь идсэн л дээ.

Жиү: "Ер нь жирэмсэн болдог юм уу дөө!"

Вонү: "Хэнээс?"

Жиү: "Айн?"

Вонү: "Хэнээс жирэмсэн болно гэж?"

Жиү: "Чи чинь согтуу байгаа юм уу? Би чиний найз охин юм байгаа биз дээ?"

Вонү: "Аан"

Аан ч гэх шиг. Тэнэгтдэг байна шд.

Дугём: "Чи чинь л саяхан үгүй гээд уурлаад байсан биз дээ?"

Жиү: "Ингээд гоё амттай юм авч өгөөд байвал болсон ч яадаг юм? Чи үхсэндээ хараав?" гээд Вонү руу харлаа.

Вонү: "Яасан юм? Харж болохгүй юу?"

Жиү: "Зүгээр хараач!"

Ma BoyWhere stories live. Discover now