10. МИНИЙ 18ТАЙ ХАЙР.

1.4K 138 15
                                    

Намжүүн их сургуулийн эхний өдрийн хичээлдээ явахаар гэрээсээ гартал үүдэнд нь Согжин их ганган хувцаслачихсан бас гялалзсан хар машин налаад зогсож байлаа.

- Ахаа та энд юу хийж яваа юм? гэхэд Согжин үсээ гараараа хойшлуулаад 

- Найз залуугаа хичээлд нь хүргэж өгөхөөр ирлээ гээд нүдээ ирмэв. Энэ үйлдэлд нь Намжүүний зүрх зогсчихоо шахлаа. Гэсэн ч тэр сэтгэл хөдлөлөө ил гаргасангүй. 

- Би автобусаар явчихаж чадна шдээ. Тэглээ ч би таньд зөвшөөрөөгүй байгаа. 

Нээрэн л Намжүүн түүнд зөвшөөрөөгүй байгаа билээ. Согжиныш үерхцгээе гэж хэлсэнээс хойш хэдийн бараг 2 сар өнгөрсөн ч тэр Намжүүнаас нааштай хариу сонсож чадаагүй л явна. Гэсэн ч Согжин шантралгүй Намжүүнийг гуйсаар байгаа. Намжүүн дотроо хэдийн зөвшөөрчихсөн ч тэрээр гаднаа юу ч болоогүй мэт яваа. Багахан айдас нь түүний шийдвэрт нөлөөлөөд байгаа аж. Ер нь хайр гэдэг хэцүү юм. Нууцаар хайрлаж байхдаа шанална, хайраа илчилсэнийхээ дараа зовно. Ер нь бүх юм бүтсэний дараа ч зовдог гэж бодохоор хайр хамгийн хэцүү зүйл мэт. Хэзээ ч хүсээд хэрэггүй мэт. Гэхдээ л хэдэн зууны турш хайр гэдэг хорвоогий хамгийн сайхан зүйл байсаар ирсэн. Хүмүүс хайр дурлалаас л зөвхөн амталж чадах сонин содон мэдрэмжинд хэт их донтохоороо бодит байдлыг таг мартаж орхидог бололтой...


Согжин Намжүүн хоёр сургууль дээрээ ирэх үедээ аль аль нь дуугаа хураачихсан байв. Ямар ч сэтгэл хөдлөлгүй хоёр хүн машинаасаа буугаад хоёр тийш алхаж явахад нь урд нь Миён гараад ирэв. 

- Ким Согжин чи надруу хэр удаан залгахгүй байх гээв?? Би чамайг бүтэн сар хүлээлээ.

- Үнэндээ бол хоёр сар.

Согжиныг ийн хэлэхэд Миён түүнрүү дараа нь Намжүүн рүү муухай хараад 

- Чи  түр явж байхгүй юу? гэлээ.

- Чи хэний дураар Намжүүныг яв гээд байгаа юм.

Согжин ингэж хэлээд Намжүүний гарнаас атгахад Миён золтой л ухаан алдаад уначихсангүй. Намжүүн ч мөн адил байдалд байлаа.

Миён тэдний гарлуу хараад гайхан

- Согжинаа чи?? хэмээн ээрч муурсаар хэлэхэд Согжин

- Тиймээ, бид үерхэж байгаа. 

Яг сургуулийн үүдэнд байсан болохоор нилээд хэдэн хүн уулга алдах нь сонстлоо. Гэсэн ч Согжин тэдэнрүү жуумалзан хараад Намжүүний мөрөөр тэврэн

[Дууссан] INNOCENT NAMJINTempat cerita menjadi hidup. Temukan sekarang