7. НЭГ ОРОНД.

1K 137 8
                                    

- Намжүүний уруул ямар хөөрхөн байсан гээч!

Согжин согтсондоо тэрүүгээр нэг орилоход Намжүүн түүнийг өөрийнхөө өрөөнд оруулах гээд чирч гулдрана.

- Ахаа боль л доо. Ямар ичмээр юм бэ?

Намжүүн нүүрээ дараад түүнийг чирсээр арай хийн өрөөндөө авчраад орон дээрээ хэвтүүлэх гэсэн ч түүнтэй хамт унаж орхив.

- Жи ямал хүнд юмбээ?

Согжин түүнд эрхлэх мэт ийн дуугарахад Намжүүний зүрх хүчтэй цохилж эхэллээ.

- Та өөрөө ямар хүнд юм? Би таныг даахгүй уначихлаа шд гэхэд Согжин бамбагар ягаан уруулаа унжуулаад эрхлэх мэт авиа гарган хэвтэнэ.

- Би ч хүнд нь хүнд л дээ. Гэхдээ чамайг харахаар энд гээд зүрхэн дээрээ гараа тавьчихаад

- Улам илүү хүндрээд байна гэхэд Намжүүн юу гэж хэлэх гэснийг нь ойлгоогүй ч догдолж орхилоо.

- Намжүүн-аа!!!

- Айн?

- Ингээд гээд түүнийг өөрлүүгээ татан тэврээд

- Жоохон хамт байя. Бишээ үүрд хамт байя гэхэд Намжүүн түүнээс нүүрээ нуун өөр тийш хараад инээмсэглэлээ.

Намжүүн түүнийг согтсондоо дэмийрээд л ингээд байна гэж ойлгоод дэргэд нь хэвтэхэд Согжины хөл түүн дээр даваад гараад ирэв.

- Ахаа хөлөө ав!

- Хөөе.

- Яаа! Хөлөө аваачээ. Амьсгалахад хэцүү байнашд.

- Хөөе Ким Согжин аятайхан байхгүй бол өөр газар унт.

Намжүүн түүнийг загнахад Согжин ийш тийш яайжигнасаар босоод явах гэхэд тэр буцаагаад түүнийг хэвтүүлэв.

- Заза тоглож байна аа. Эндээ унт.

Ийн тэр хоёр бараг тэврэлдсээр унтахаар хэвтэв. Согжин хэвтсэн даруйдаа хүнд хүнд амьсгалсаар унтаж орхилоо. Харин ягаад ч юм Намжүүний нойр хүрэхгүй тул түүнийг ажиглан хэвтэнэ. Үе үехэн амьсгалахад нь халуун амьсгал, архины үнэртэй хоршин дотор муухайруулмаар үнэртэх ч Намжүүн түүнийг нь огтхон ч тоохгүй байх аж. Согжинд анхаарал нь бүрэн төвлөрчээ. Тэр бараг Согжиныг ширтэх өвчтэй болж байгаа байх. Хааяахан түүний хацрыг илбэнэ, үсийг нь оролдоно, уруулд нь хүрнэ ингэж хэвтсээр бараг л үүр цайх үед Намжүүн унтах ёстойгоо санаад инээмсэглэсээр түүнийг энгэрт шигдлээ.

[Дууссан] INNOCENT NAMJINWhere stories live. Discover now