4. ТЭНЭГ БАЦААН.

989 139 11
                                    

- Хөөе Намжүүн-а яагаад тэнэгтээд байгаа юм бэ? Чи уйлаад байгаа юм уу хаалгаа онгойлго доо.

- Цаашаа яв царай муут минь. Харахыг хүсэхгүй байна.

- Чи намайг царайлаг л гээд байсан биздээ. Одоо яачихав. Гэхдээ чи яагаад ингээд байгаа юм?

Согжин үл ойлгосон байдалтайгаар хаалганы цаана зогсох бол Намжүүн хаалганы наана нусаа татсаар зогсож байлаа.

- Та надад найз охинтой гэдгээ хэлээгүй.

Бараг сонсогдохгүй шахам хэлсэн үгийг нь Согжин сонсчихоод хаалганы цаана жаахан инээд алдлаа.

- Чи тэгээд үүнээс болж уйлаад байгаа юм уу?

- ҮГҮЙ. ТА ХЭД... та хэд надаас юм нуусан.

Согжин энэ удаа хаалганы цаана чангаар дуу алдаад " Тэнэг бацаан " гэсээр амандаа үглээд Намжүүний өрөөний хаалгыг дахин нүдэж эхлэв.

- Хаалга онгойлго. Ким Намжүүн. Ингэж байгаад Миёнд баригдчих юм бол ахтай чинь хамт алж орхино шүү.

Согжин хэдий ингэж ярьж байсан ч найз охин нь мэдчихвий гэхээс илүү түүнд яг одоо Намжүүнийг яаж аргадах вэ гэсэн бодол л байлаа.

- Намжүүн-а ах нь гоё амттай юм авж өгөх үү?

- ЮУ?

- Юу ч байсан яахав. Чиний дуртай зүйлийг чинь авж өгье.

Согжин ийн Намжүүнтай ярилцаж байх хооронд Миён дээш гараад ирэв.

- Чи яачихав аа?

Найз охин нь нилээд ууртай харагдахад Согжин хүзүүгээ илээд

- Миён-аа намайг доор түр хүлээж байгаач. Би удахгүй ээ.

- Чи юу хийж байгаа юм?

- Харин дүү- дүүгээ аргадах гээд. Их гомдомтгой хүүхэд байгааюм.

- Аан.

Найз охин нь эргэж харахдаа Намжүүний хаалгаруу муухай харсаар доош буулаа.

- За тэгээд юу гэж бодож байна? Намжүүн-а

- За яахав. Хамгийг үнэтэй зайрмагийг иднэ шүү.

- Тэгээ.

Намжүүн хаалгаа сэмээрхэн онгойлгоод нүүрээ нуусаар гарах гэсэнд Согжин түүнд боломж олгосонгүй. Согжин түүний толгойг шууд эрүүнээс нь өргөн дээш харуулаад улайж хавдсан нүд болоод хамрыг нь олоод харчихав. Дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байсан болохоор Согжин удаан ширтмээр байсан ч ичсэндээ хоолой засаад эргэж харлаа.

- Ийм аймар болтол нь уйлаад байхдаа яахавдээ.

Намжүүн Согжин хоёр шатаар бууж ирээд том өрөөнд орохдоо Миён байхгүй байгааг анзаарлаа.

- Хүүе Миён хайччихав?

- Чамайг хангалттай хүлээлээ гээд ууртай амьтан цүнхээ шүүрээл гарсаншд.

- Аан.

Согжин хээв нэн хариулах нь бүгдийг гайхшрууллаа.

- Заза бацаан минь хурдал. Чамайг эрхлүүлчихээд хурдан явж амрах минь.

Согжин том ах шиг загнисаар хүрмээ нуруундаа тохсоор гарж одлоо.

- Юу та найз охиныхоо араас явахгүй юм уу?

Намжүүн бага зэргийн гэмшсэн өнгөөр хэлэхэд Согжин инээх аядаад

- Би зүрх сэтгэлээ дагадаг төрлийн хүн л дээ гэлээ.

- Тэгээд?

- Үгүй ээ яахавдээ. Зүрх сэтгэл минь энд бай, Миёны ардаас явах хэрэггүй л гэж байна.

- Та үнэхээр явахгүй юм уу?

- Тиймээ

- Ашгүй дээ.

Намжүүн доош харан инээсээр бага зэргийн сул хэлэхэд Согжин гайхаж харлаа.

- Ашгүй дээ гэнээ? Яаж байгаа юм?

- Аа нөгөө зүгээр л би.... Би тэр Миёныг чинь таньд тохирохгүй гэж боддог байсан юм аа.

- Тэгээд хэн тохирно гэж.

- Би.

Намжүүн дотроо ийн бодсон ч хэлэх зориг түүнд байсангүй.

- Мэдэхгүй ээ.

Түүний хариулт энэ байлаа.

Ийнхүү тэд явсаар дэлгүүрт ирээд хамгийн амттай бас үнэтэй зайрмагнаас аваад дэлгүүрийн гадаах сандал дээр суулаа.

- Аххх энэ зайрмаг яагаад ийм амттай байна аа?

Согжин тоглоом маягаар хэлэхэд Намжүүн

- Намайг байгаа болохоор гэлээ.

Согжин Намжүүний хариу тоглоомонд инээсэнгүй. Дээш тэнгэр өөд хараад тэрээр ийн бодлоо.

Чи байгаа болохоор одод хүртэл үзэсгэлэнтэй харагдаж байна.

🤤🤤🤤💟

[Дууссан] INNOCENT NAMJINWhere stories live. Discover now