4. Мэи Лин

1.7K 175 19
                                    

"Их тайган минь одоо бос доо газар удаан суугаад наад хувцас хунар чинь муухай болж дууслаа" гэж Мэи Лин намуухан хоолойгоор айлдахад их тайган баярлан босож зогссон ч давхар айдас мэдрэхгүй байж чадсангүй.

"Ханхүү минь энд үл ойлголцол гарсан байна мөхөс Ван Юү би Мэи Лин гүнжийг гүнж байна гэж мэдээгүй шүү дээ. Би шивэгчин гэж андуурсан байна гэхдээ ингэж энгийн хувцас өмссөн хүнийг яахан гүнж байна гэж бодох билээ дээ? Би чинь гүйцэд бодолгүй түргэн хуумгай хандаж, өршөөж хайрлана уу" гэж Ван Авхай толгой доош бөхийн уучлалт гуйв. 

Харин түүний энэ хуурамч үйлдлийг нэг хүн бахдалтай нь аргагүй харан дотроо хөхрөн зогсож байлаа, мэдээж тэр хүн нь бол Мэи Лин гүнж байсан юм. 

"Чиний уучлалт гуйх хүн нь би биш юм сан Ван авхай" гэж ханхүү хүйтнээр хариулах нь Ван Юү авхайг улам эвгүй байдалд оруулав. Хэдий ханхүү гүнжид хайр сэтгэлтэй биш ч гэсэн Мэи Лин бол түүний эхнэр мөн гүнж хүн тийм байхад яаж нэг муу сайдын охинд доромжлуулж байхыг нь зүгээр өнгөрөөж чадах билээ?

Ханхүүгийн хэлсэн үгийг ойлгосон Ван авхай гүнж рүү эргэн хараад хүчээр түүнд толгой бөхийн гуйлалт гуйхад яг л үүнийг хүлээж байсан мэт гүнж ёжтой инээмсэглэв, гэвч түүний инээмсэглэл нь дорхноо алга болж хоёр хөмсөг нь зангирч эхэллээ. 

"Нэгт намайг таниагүй хоёрт намайг үл хүндтгэсэн гуравт намайг доромжилсон харин дөрөвт надад гар хүрсэн ийм байхад би зүгээр өнгөрөөж чадна гэж үү?" гэж асуулт эрсэн харцаар Ханхүү руу харан түүнээс асуув. 

Ван авхайн хийсэн зүйлс хуулийн дагуу бол яаж ч зүгээр өнгөрөөх боломжгүй болохыг хэн хэн нь маш сайн мэдэж байлаа. "Гүнж та хэрхэн энэ асуудлыг шийдмээр байгаа юм дээ?" гэж ханхүү гүнжээс дөлгөөхөн хоолойгоор асууна.

"Ван авхай Ван сайдын охин юм байна гэж харж үзээд хүнд шийтгэл өгөхгүй ээ, зүгээр л өнөөдрөөс эхлээд ордонд дураараа хөл тавьж болохгүй! Зөвхөн маш чухал ёслолд оролцох шаардлагатай тохиолдолд л орж ирж болно" ийнхүү гүнж нухацтай хоолойгоор зарлигдав.

Гүнжийн үгийг сонссон Ван авхайн нүд томроод эсэргүүцэхийг хүссэн ч тэгэх эрхгүй гэдгээ мэдэх бөгөөд дотроо гүнжийг хараахаас өөр зүйл хийж чадсангүй. Түүний ордонд орж ирдэг ганц шалтгаан бол Си Чэн ханхүү шүү дээ... Хэрвээ тэр ордонд орж ирэх боломжгүй болбол ханхүүд ойртох нь байтугай холоос ч харж чадахаа байна.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now