19. Ким Ёон

1.1K 147 5
                                    

Жинхуа гүнжийн авсан амттаныг нь өөрт нь өгөхөө мартсанаа санан гүнжийн өрөөний гадаа ирэхэд Си Чэн Мэи Лин хоёрын яриа түүнд сонсогдов. Жинхуа гийн уур буцалж эхлэх бөгөөд удалгүй гүнж хаалга саван уйлчихсан гарч ирээд түүний хажуугаар зөрөөд яваад өглөө. 

Жинхуа гүнжийн өрөөнд ороход бодолд автсан Си Чэн түүнийг угтаж авлаа. "Чиний ханхүү байна уу юу байна надад огтхон ч хамаагүй дахиад гүнжийг минь ингэж зовоох юм бол би чамайг алчихна шүү!" гэж тэрээр уур хилэнгээ барьж ядан ийнхүү зарлаад ханхүүд ямар ч хариу хэлэх боломж өгөлгүй шууд өрөөг орхин гарлаа.

Гүнж өөрийн өргөөнөөс гараад ордонд байх цөөрөмд ирж газар өвдгөө тэврэн суух бөгөөд тэрээр үнэхээр Си Чэнд гомдож байх аж. Уг нь тэдний харилцаа сайжирч байсан биш билүү? Яагаад гэнэт ийм юм болчхов оо? Гүнж нүднээсээ нулимс дуслуулан өвдгөө тэврэн суусан хэвээр. 

Гүнж өөрийгөө хэр удаан тэнд ийм байдалтай сууснаа мэдэхгүй ч өөрийгөө даарч эхэлж байгааг мэдрээд хангалттай удаан сууснаа ойлгосон юм. Гэвч гүнж буцаж явах хүсэл байхгүй учир тэр үргэлжлүүлэн суусаар л гэтэл түүний мөрөн дээр ямар нэгэн зүйл нөмрүүлэхийг мэдэрсэн гүнж гайхан эргэж харлаа.

"Даарчихлаа шдээ бэр эгчээ" гэж Рэнжүн ханхүү түүн рүү инээмсэглэнэ хэллээ. Гүнж гараараа нулимсаа арчин нусаа татаад "Чи энд юу хийж байгаа юм?" гэж сөөнгө хоолойгоор асуух нь тэр. 

"Унтахаасаа өмнө салхилж явж байгаад хэн нэгнийг уйлах чимээг сонсоод манай цөөрөм сүнстэй болчихсон юм болов уу? гэсэн бодол төрөөд шалгахаар хүрч ирсэн юм, тэгсэн сүнс биш манай бэр эгч байж байдаг шүү"

Гүнж хальт инээмсэглээд "Нөмрөгөө өгсөнд баярлалаа" хэмээн талархахад "Зүгээр дээ. Юу болсон талаар ярихгүй юм уу? Миний таамгаар бол ахтай холбоотой бололтой тийм үү?" гэж Рэнжүн аяархан асуухад гүнж дахин нэг удаа нусаа татаад толгой дохилоо.

Рэнжүн нэг санаа алдаад "Ах ч заримдаа их мэдрэмжгүй байдаг шүү, ялангуяа эмэгтэй хүний тал дээр. Ах хүмүүстэй тийм ч нээлттэй байдаг хүн биш, бага байхаас нь угсаа залгамжлах ханхүү гэдгийг нь мэдэж байсан болохоор олон хүмүүс түүнд ойртох гэж оролдож байсан. Ахын итгэлийг алдаж шархлуулж байсан хүн олон бий, магадгүй үүнээс болж ах их хаалттай мөн хүнд амархан итгэдэггүй нэгэн болсон байх"

"Бэр эгч та анзаараа байлгүй, ахад Юүну сайдаас өөр ойр дотнын хүн байхгүй болохыг? Ахын итгэлийг ганц ч удаа алдаж байгаагүй мөн сайхан бөгөөд хэцүү үеүдэд нь Юүну ах л хамт байсаар ирсэн. Тийм дээ ч ах Юүну сайдад ордонд өөрийн гэсэн жижиг өргөө гаргаж өгсөн юм, өөртэйгөө ойр байлгах гэж шүү дээ" ийнхүү Рэнжүн ярьж өгөхөд гүнж түүн рүү том нүдлэн харах аж.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now