6. Бэлтгэл Гэмтэл

1.6K 190 34
                                    

"Гүнж минь хүн амьтан харахаас өмнө буугаад ирээ гуйж байна" гэж Руру гүнжээсээ гуйн зогсох бол Жинхуа энд тэндээс хүн гарч ирээд ханан дээр авирсан гүнжийг нь харчих вий гэж айна.

"Байж бай, Си Чэн бэлтгэл хийж байх даа үнэхээр царайлаг харагддаг юм байна!" гүнж харцаа ханхүүгаас салгаж чадахгүй ийнхүү хариулна.

"Гүнж минь энэ Хойд Лиан биш та ингэж дураараа аашилж болохгүй" Жинхуа ам нээн гүнжийг буулгах гэж үзэв. Хэрвээ тэд гэртээ байсан бол энэ асуудал биш байх байсан юм харин энд бол ондоо хэрвээ хатан энэ талаар мэдвэл гүнж нь хэрэгт орно гэдгийг мэдэж байгаа болохоор Жинхуа энэ санааг эсэргүүцэх аж.

"Тийм шүү гүнж минь хатан энэ талаар мэдвэл та хэрэгт орно шүү" Руру сандран хөлөрсөн алгаа хормойндоо арчих нь тэр.

"Хүн ирж байхыг харвал хэлээрэй тэгвэл би шууд буучихна. Ер нь харуулууд намайг тулааны бэлтгэлийн талбайд оруулсан бол анхнаасаа ийм зүйл болохгүй байсан юм шд" гэж гүнж зөрүүдэлсээр тулааны бэлтгэлд зориулсан талбайг тойруулж барьсан зузаан ханан дээр хэвтсэн хэвээр шулганав.

"Тэр үнэхээр халуухан харагдаж байна" гүнж амандаа бувтнан гэнэт өөрийгөө юу бодсон талаар ухааран түүний хацар улайж эхэллээ. "Хөөе энэ Юүну яагаад тулааны урлагт ийм муу байгаа юм? Байгаа ч олигтой онож чадахгүй байж яах гэж энд байгаа юм?" гэж гүнж Юүнуг шүүмжилсээр хэвтэнэ.

"Юүну сайд нум сум харвах даа муу ч сэлэм барихдаа арай дээр шүү гүнж минь" гэж Руру түүнд өчив.

"Чи яаж мэдэж байгаа юм?" гүнж Руру рүү эргэж харан асуухад "Руру би ханхүүд их удаан үйлчилсэн шүү дээ Юүну сайд ханхүүгаас салдаггүй болохоор өмнө харж байсан удаа олонтой" гэж Руру хариулав.

"Ааммм" гэсэн хариу гүнж түүнд өгөөд эргэж харан ханхүүг үргэлжлүүлэн ширтсээр. 

"Ингэхэд Руру, ханхүүд бие хамгаалагч гэх хүмүүс байдаггүй юм уу? Ямар нэгэн юм болбол энэ Юүну гуай бол миний Си Чэнийг минь хамгаалж чадахгүй янзтай" хэмээн гүнжийн хөмсөг зангирч хамраа үрчийлгэв.

"Байгаа гүнжээ гэхдээ тэр хүн нь одоогоор ордонд байхгүй байгаа"

"Гүнжээ хүн ирж байна хурдан буугаарай" гэж Жинхуа сануулга өгөхөд гүнж сандран доош буух гэж гараараа хананаас зүүгдэн хөлөө доош буулгах үед "Хурдлаарай гүнжээ тэд ойртож байна" ийнхүү Руру гэнэт айж түгдэрч орилоход гүнж цочсондоо барьц алдан доош уналаа.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now