16. Нөхөр

1.4K 161 12
                                    

Гүнж гүн нойроосоо сэрэн нүдээ нээгээд өглөөний гэрэлд нүдээ дасгах гэж нүдээ хэд хэд анивчиж байгаа харагдана. Тэрээр хэсэг хугацааны дараа эргэн тойрноо харвал тэр өөрийн орон дээрээ байгааг анзаарлаа, тэр өөрийгөө урьд шөнө яаж гэртээ ирснээ санахгүй байлаа. 

Гүнж өндийж суух бөгөөд хөдлөхдөө шархаа хөндөж түүнд  өвдөлт мэдрэгдэх үед гүнж баруун гараа шархан дээрээ тавин арай гэж орны толгойг налан суулаа. Гүнж өрөөгөө нэг бүрчлэн тойруулан харах бөгөөд нүүрэнд нь гунигтай инээмсэглэл тодрох агаад амандаа "Си Чэн үнэхээр алга аа..." гэж бувтнав.

Хэсэг хугацааны дараа Жинхуа гүнжийн тангийг барьсаар орж ирээд гүнжийг сэрсэн байгааг олж хараад "Өө ашгүй сэрчихсэн байна, өчигдөр шөнө хийсэн танг уугаагүй байсан. Би сая шинээр буцалгаж авч ирлээ" гэж тэрээр хэлэн гүнжийн хажууд ирж суугаад түүнд өгөхөд Мэи Лин Жинхуагаас аягтай тангийг аваад ууж эхэллээ.

"Гүнжтээн та болгоомжтой явахгүй яах гэж ганцаараа явсан юм? Надад хэлэхгүй яасан юм бэ? Хэрвээ би цагтаа амжиж очоогүй бол яах байсан юм?" гэж Жинхуа ууртай гүнжийгээ загнах нь тэр.

"Уучлаарай Жинхуа" хэмээн гүнж гэмшсэн өнгө аястай дуугарав.

"За одоо болоод өнгөрсөн хэрэг цаашид битгий ингээрэй. Би Си Чэн ханхүүд дээрэмчид бидэн рүү дайрсан гэж хэлээд амыг нь таглачихсан шүү! Битгий өөр юм яриад баллаад хаячхаарай" гэж зөвлөөд гүнжийн хоосон аягыг авлаа

"Ойлголоо баярлалаа" гэж инээмсэглэв.

"Гэхдээ Си Чэн хаачсан юм? Эхнэр ийм байдалтай байхад" гүнж хошуугаа унжуулан асуулаа.

"Мэдэхгүй байна аа гүнж минь, удахгүй Руру танд өглөөний цайг чинь авчирж өгнө. Томоотой байж байгаарай! Хэд хоног хэвтрийн дэглэм бариарай" гэж хэлээд өрөөг орхин явлаа.

"Энд ирсэн зорилго минь юу болж дуусаж байна даа?" хэмээн гүнж өөрөөсөө асуугаад санаа алдлаа. 

Руру гаднаас паднуустай хоол барьж орж ирээд гүнжид хоолыг нь өглөө. Хоолны үнэрийг авмагц өөрийгөө ямар их өлссөнөө гүнж мэдрэн, өчигдөр өдрөөс хойш юу ч идээгүй байснаа санах аж. 

Гүнж яаран хурдан хоолоо идэх бөгөөд Руру түүнийг дуусахыг хүлээн зогсоно. "Гүнж минь тайван ид л дээ хахлаа шдээ" гэж Руру амаа олохгүй идэж байгаа гүнж дээ санаа зовон айлдахад "Зүгээрээ энэ хоол үнэхээр амттай байна" гэж гүнж ам дүүрэн хоолтой хэнэг ч үгүй хариуллаа. 

Mission: Princes LoveOnde histórias criam vida. Descubra agora