18. Гэр Бүл

1.3K 162 18
                                    

"Эхнэр та өнөөдөр үнэхээр сайн байлаа хаан аавд таалагдсан гэж бодож байна" ийнхүү Си Чэн орой өөрсдийн хоноглох асартаа орж ирснийхээ дараа эхнэрээ магтлаа. 

"Хэлээ биз дээ? Надад итгэх хэрэгтэй" гүнж үсээ гараараа хойш шидэж байгаа мэт дүр үзүүлэн ханхүү рүү харан ийнхүү хариуллаа. Ханхүү гүнжийн толгойг зөөлхөн илээд инээмсэглэв. Хэн л өөрийнх өмнө байгаа энэ хэрсүү гүнж ийм том ажил амжуулаад явж байна гэж мэдэх билээ дээ? Гэсэн бодол түүнд төрөх аж. 

"Одоо унтацгаая өглөө эрт буцах болно" гэж гүнж орондоо оронгоо ханхүүд хандан хэлэх бөгөөд удалгүй Си Чэн түүний хажуугаар оров. Тэд өөд өөдөөсөө харан хэвтэх агаад энэ мөчид догдолмоор мөртлөө нэг тийм тайван амгалан мэдрэмжийг хэн хэн нь мэдэрч байлаа.

"Си Чэн" гэж гүнж цоглог дуугаар дуудахад ханхүү "ммм" гэж намуухан дуугаар хариулах нь тэр. "Си Чэн бид одоо яг жинхэнэ гэр бүл шиг болсон шиг санагдахгүй байна уу?" гэж гүнж өөрийн хайр татам инээмсэглэлээ тодруулан асуулаа.

Ханхүү түүний асуултанд жоохон бодлогошрон хэвтэж байгаад "Магадгүй ээ бидэнд зүгээр цаг хугацаа хэрэгтэй байх. Одоо унт эхнэр минь" гэж хэлээд нүдээ аних бол гүнж ханхүү гийн үйлдэлд хамраа үрчийлгэн гар далайв.

"Эхнэр та намайг зодохыг хүсээ юу?" гэж гэнэт ханхүү нүдээ нээлгүйгээр асуух нь тэр. Гүнж гараа буулган дээшээ харж хэвтээд нүдээ аниад "Тэнэг, мэдрэмжгүй залуу" гэж амандаа бувтнах боловч үүнийг Си Чэн ханхүү маш тод сонссон юм. 

Ханхүү өндийн гүнжийн дух дээр үнсээд эргэж хэвтээд нүдээ анилаа. Ханхүү гийн үйлдэлд гүнж огцом нүдээ нээх бөгөөд хажуу тийш эргэж хараад Си Чэнийг тэврэн хэвтлээ. Энэ үед ханхүү гийн нүүрэн дээр бяцхан инээмсэглэл тодрон тэрээр сэтгэл амар нойрны ертөнц рүүгээ аялсан юм.

——————————————————

Тэд үүрээр буцах замдаа гарсан тул өглөө гэхэд ордонд буцаж ирэв харин энэ үед Чонло Чин улсаас тагнуулын ажлаа дуусгаад ирсэн байх агаад Си Чэн ордонд ирээд Чонлотой уулзахаар буцаад ордноос гарлаа.

Харин Мэи Лин гүнж ханхүүг гарсны дараа нууцаар ордноос гарч Яан Яан болон хүүхдүүд дээр очихоор шийдсэн байлаа. Гүнж шархнаасаа болоод тэдэнтэй цагийг өнгөрүүлээгүй их удсан болохоор тэрээр хүүхдүүдийг ихэд санаж байсан юм.

Гүнж өөрийн авсан байшин гийн хашаагаар ормогц хүүхдүүд түүнийг олж хараад тэд баярлан гүйж ирээд гүнжийг тойрон тэвэрч авлаа. Гүнж тэднийг харан инээгээд доош явган суугаад тэднийг бас тэвэрлээ. 

Mission: Princes LoveWhere stories live. Discover now