13. Тагнуул

1.4K 152 6
                                    

Эх дагины явдлаас хойш хэд хоног өнгөрсөн байх агаад энэ хугацаанд Си Чэн ханхүү гүнжийн аюулгүй байдлыг бодон түүнийг гэрийн хориод оруулсан билээ. Өргөөгөө орхиж болохгүй нь манай хөдөлгөөнтэй эрх дураараа тэнүүчилдэг гүнжид яг л шоронд байгаа мэт хэцүү санагдаж байв.

Сүүлийн хэдэн өдрүүдийн адил гүнж өрөөндөө уйдан сууж байхад түүний хүслийг сонссон юм шиг Рэнжүн Ханхүү ирж гүнжийн нарыг гаргах нь тэр.

"Бэр эгч минь таны наад царай чинь ямар баргар байх юм?" гэж санаа зовон асуулаа.

"Рэнжүн минь хэд хоног өргөөндөө хоригдсон хүний царай ийм л болдог юм байна" гэж гүнж тэнгэр нураад ирэв үү гэмээр сүр дуулиантай хэлээд ширээгээ дэрлэхэд Рэнжүн ханхүү гүнжийн үйлдлийг шоолно.

"Ингэж байгаа болов уу гэж бодсон юм аа, бэр эгч танд сайхан мэдээтэй ирлээ" гэж хэлэхэд гүнжийн нүд сэргэн цээжээ дээш өргөн эгц суугаад ханхүү рүү харлаа. Рэнжүн ханхүү дахин инээгээд "Өнөөдөр орой хотод цаасан дэнлүүний баяр болно тэгээд таныг уйдаж суухаар тийшээ явбал яаж байна гэх гээд?" Рэнжүн ханхүү гийн саналыг сонссон гүнж тэр дороо уулга алдаад

"Хөөөөх тийм үү? Би хамгийн сүүлд хэзээ цаасан дэнлүүний баярт явснаа санахгүй байна. Сайхан сонсогдож байна Рэнжүн ханхүү хамт явах юм уу?" гэж гүнж түүнээс асуухад ханхүү хариу толгой сэгсрэхэд "Яагаад вэ?" гэж гүнж хошуугаа унжуулан гомдолтой аргагүй асуулаа.

"Надтай биш ахтай явсан нь дээргүй юу? Хосуудын болзоо болог дээрээс нь ах тэр ажил төрлөөсөө жоохон ч гэсэн салах хэрэгтэй. Эгч минь түүнд жоохон хөгжилдөх ямар байдгийг мэдрүүлээд өгөөч? Хамаг сайхан залуу насаа ном шагайж өнгөрүүллээ шд" гэж ханхүү санаа тавин хэлэхэд гүнж хамраа үрчийлгэн "Тэгдэг ч юм уу?"

"Би заримдаа таныг миний эгч билүү дүү билүү гэж бодох юм? гэж ханхүү өөрийн бодлоо хуваалцахад гүнж түүн рүү хэлээ гаргаад "Би чамаас хэдэн сараар эгч шүү Рэнжүн ханхүү гуай, тэглээ ч би чиний ахын эхнэр тэгэхээр эгчийн эгч болж байна!" гэж хэлээд гар далайлаа. 

Гүнжийн довтлолтод ханхүү худлаагаасаа сүрдэн гараа дээш өргөөд буулт хийнэ "Айлаа эгээ намайг өршөөж хайрла. Та одоо явж ахыг ятгасан нь дээр байх" ийнхүү яриагаа булзааруулав. 

Гүнж гараа доош буулгаад "Чиний зөв юм байна, би явлаа" хэмээн Мэи Лин Рэнжүн ханхүүг үдэж өгөлгүй өөрөө түрүүлээд яваад өглөө. Рэнжүн гүнжийн явахыг араас нь инээмсэглэн хараад үлдэх аж.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now