•18•

3.8K 325 53
                                    

Татна. Тэгээд эргүүлээд түлхэж орхино.

Дурлуулна. Дараа нь үзэн ядахад хангалттай шалгааныг бий болгочихдог.

Инээмсэглэнэ. Хожим нь айдаст автуулам хөндий харцаар намайг сандраана.

Хайрлана. Гэхдээ хоромхон зуурын хайр нь удалгүй сэдрэх галзуу өвчнийг дийлж чаддаггүй.

Итгүүлнэ. Харамсалтай нь дахиад л эхэлнэ, худал үгсийг огт эмээлгүйгээр цувуулчихдаг.

Жаргаана. Удалгүй шар махыг минь хатаах аймшигтай нөхцөлөөр намайг дотроос минь алчихдаг.

Түүнээс хэт хамааралтай би гэх хүн. Дорхоноо өөрчлөгдөх Сэүний зан чанар улирал мэтээр солигдох тоолонд түүнийг даган хувьсах гэж хичээсээр. Хайраар тамгалуулчихсан болохоор зүрхээ далдлах гээд нэмэргүй. Зугтааж чадахгүй. Намайг өвтгөх энэ хайраас. Галзууртал минь уурлуулах тэр хүнээс холдохыг хүсэвч чадахгүй.

Яагаад?

Чи түүний хүүхэлдэй шүү дээ. Хүүхэлдэй хэзээ ч эзнийгээ гомдоох үйлдэл хийдэггүй.

Харанхуй ноёлсон тэр өрөөнд бид нэгнээсээ хол сууцгаана. Магадгүй түүнийг ойртох гэж хичээх тусам би 1 см-аар ч болтугай зайлсхийж байсан байх.

Хайрт эмээ өвөө минь биднийг энд хоноод явахыг үнэн сэтгэлээсээ гуйсан юм. Удаан хугацаанд үр хүүхэд, ач зээгээ хараагүй тэдний сэтгэл рүү ус цацаж зүрхлэсэнгүй. Иймээс харахыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ аргагүй эрхэнд нэг өрөөнд хонохоор боллоо.

Хэсэг хоосон газар луу ширтэн сууж байгаад бидэнд зориулж зассан ердөө ганц дэвсгэр лүү ганцаараа шургалаа. Сэүн рүү нуруугаа харуулаад түүний зүг зүүдэндээ ч эргэж харахгүй гэж өөртөө амлана.

Бид хэдхэн цагийн өмнө жаргалтай байж билээ. Түүний жинхэнэ төрхийг эргэн санахаас өмнөх тэр цаг хугацаанд. Огт өөрчлөгдөөгүй байсан үнэнийг ухаараагүй байх тэр орчлонд. Магадгүй зүрхэнд минь орших дахиж хэзээ ч сөхөн харахгүй тэр нэгэн хэлтэрхийнд хамтдаа инээмсэглэх дүр зураг үүрд булшлагдаа биз.

-Чи намайг ойлгох учиртай.

Хөнжил доогуураа шурган Сэүний утгагүй үгнээс ангижрахыг хүснэ. Гэсэн ч хүссэнээр минь болсонгүй түүний хэлэх дараа дараачийн үгс бүр сонсогдсоор байв. Яаж ийм байж болох юм бэ... Миний хайртай Сэүн хаана байна. Танихгүй залуу өрөөнд орж ирчихээд элдэв зүйл хуцаад байгааг л сонсоно. Хачин юм бэ. Хэн нэгэн түүнийг зайлуулаад өгөөч дээ!?

Be mine🌷 |OSH (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora