•15•

4.5K 335 47
                                    

Нүдээ анилаа. Алгуурханаар. Зүгээр л түүний өгч буй таашаалыг мэдрэхийг хичээсэн юм. Сая юу болчихов оо... Бас би яагаад алс холод орших хээр талд ганцаараа төөрчихөв? Бодит байдалд маш түргэн өрнөж буй үйл явдлыг сонирхох ёстой атал. Юунд бодлын гүнд нуугдчихаад дотоод оюунаа юу гэж хэлэхийг хүлээн чимээ чагинан сууна вэ?

Хараач. Чи дэндүү шуналтай юм. Шин Исон анхнаасаа ийм байсан билүү? Бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй яагаад. Хэн нэгний сэтгэлийг зовоож байгаа юм. Хэн нэгнийг ашиглаад чи юу олж долооно гэж бодсон юм бэ?

Үнэнийг хуурах гэсэн худал ямагт өчүүхэн байдаг.

Мартчихаа юу. Жинхэнэ өөрийгөө эргэн санаач.

Нүдээ нээхэд нэг эрэгтэй хүзүү хэсгийг минь таалан хүнд хүнд амьсгалж байв. Би цээж нүцгэн, хэдийн улаан цайндаа гарчихаж. Ичих нүүрээ гээчихсэн болохоор ингээд хэвтэж байгаа юм байх даа?

Байдал нэг л биш болоод ирсэн. Залуугын царайг харахад миний хамгийн дургүй эрхэм байв. Сэүн. Тэр Сэүн байсан!! Миний нүд алдаагүй... Сэүн намайг энхрийлж байсан. Гэхдээ яагаад...

Тэр хаанаас гараад ирэв ээ?

Түүний толгойн ардаас зөөлхөн хүрж байсан би гэнэтхэн л амьгүй мэт биеэ сул тавиад "Гуйя. Болиоч..." гэж цөхрөнгөө барсан өнгөөр хэлэв. Миний үгийг сонссон Кёнсүү надаас огцом холдоод хамар амандаа хүрж ядан "Уучлаарай. Чамайг хүсэж байгаа юм байх гэж л бодсон." хэмээн хэлэв.

Би цээжээ халхлан даашинзаа гүйцээж өмслөө. Өөрийгөө дөнгөж сая яасныг ойлгохгүй нь. Кёнсүү гэдгийг мэдэж байсан гэтэл яагаад ч юм Кёнсүү бус Сэүний төрх л түүний оронд тодроод ирсэн. Хараал ид. Би яагаад Сэүнийг гэж төсөөлсөн юм бэ?

Яг л Сэүний хэлсэн дургүй хүрмээр үг шиг. Би түүнийг хүсэж байна гэж байж болох уу!? Саяханы үйл явдлыг яагаад Сэүнтэй хамт байгаагаар төсөөлөв... Муухай юм. Ой гутаж байна.

Шуудхан л үүд рүү зүглэхэд минь Кёнсүү сандарсаар "Би хүргэж өгье!" гэж хэлээд гутлаа өмсөөд эхлэв. Түүн рүү тийм нэг амьд хэрнээ үхчихсэн юм шиг хоосон харцаар ширтэхдээ би "Хэрэггүй." гэсэн юм.

Энд ирэх хэрэггүй байж. Дотуур байрандаа хөл хорионд ороод л хэвтэж байдаг байж. Кёнсүүг ч тэр, өөрийгөө ч тэр хачин болгочихлоо. Бидний дундах харилцааг эв хавгүй болгоод орхичихсон.

Сүлжилдэн өнгөрөх тод гэрлүүд нь миний хажуугаар салхи татуулж хүйтэн өвлийн оройг улам сэрүүцүүлж байв. Хацар минь улайсаж, бээлий ч үгүй гар минь баадайн мэдээгээ алджээ. Гэхдээ хачин юм. Ямар ч мэдрэмж төрөхгүй байна. Даарах биш дотор минь халуу шатаад байхад яагаад хацар гар хоёр худлаа улайсаж жүжиглэнэ вэ!!

Be mine🌷 |OSH (дууссан)Where stories live. Discover now