•12•

4K 306 70
                                    

Сэүн: Муу н*вш!! Яаж түүнийг бэртээж чадав аа!!!

Нэг тийм мэдрэмж байдаг даа. Хавханд орчихсон юм шиг. Тэр нэгнийг үнэн голоосоо үзэн яддаг байхад тусламж хэрэгтэй үед минь хаанаас ч юм гараад ирчихдэг.

Гуйгаагүй байхад...

Асуугаагүй байхад...

Намайг сул дорой болгоод байна.

Сэүн тэр залууг бараг л алчихав уу гэлтэй зодож байгаад болиход залуу хэдий бэртсэн ч Сэүнээс айсандаа мөлхөх шахам зугтаад яваад өгсөн.

Харин одоо... Энд зөвхөн бид хоёр л байна. Хэзээ ч хамт байхааргүй харилцаатай хүмүүс. Нэгэндээ туслах нь утгагүй биш гэж үү?

У Сэүн над руу бага багаар дөхсөөр хүйтэн цементэн дээр суух миний хацранд хүрэн "Талархах хэрэггүй дээ."

Би толгойгоо гэлжийлгэн түүнээс холдоод: Чи ирээгүй байсан ч би өөрөө өөрийгөө аргалчих байсан юм.

Сэүн: Аргалах? Тэр н*вш чамайг чирээд аваад явах гэж байсан ч уу!?

Би: Тиймээ. Би өөрийгөө аваад явчихаж чадна. Чам шиг юмны тусламж хэрэггүй!

Сэүн дуугаа хураан хачин царайлахад би дээш босоод дотуур байрныхаа зүг алхах гэлээ. Гэсэн ч саяны залууд түлхүүлэхдээ хүчтэй унасан болохоор өвдөг том гэгч нь шалбарчихсан хэд алхаад л өвдсөндөө уначихав.

Аишш! Яагаад заавал ийм үед!!

Өвдөгнөөс эхлээд хөлийн шагай хүртэл урт үргэлжлэх шалбархайгаа захирах гэж хичээн дээш босохын тулд үзэж тарна. Миний явцгүй байдлыг ажиглах Сэүн урд минь гаран зогсоод нуруугаа харуулан доош өвдөглөв.

Сэүн: Түргэл.

Би: Юу? Яах гээд байгаа юм!

Сэүн миний зүг харан нүдээ эргэлдүүлсээр "Үүрэх гэж байна. Өөр яаана гэж бодоов."

Би: Үгүй ээ! Чамд үүрүүлэхгүй!

Сэүн: Маяглах цаг бас зав ч алга.

Би: Үгүй ээ!! Надаас хол бай!!

Тэр миний үгийг сонссончгүй шуудхан үүрчих нь тэр.

Сөүлийн гудам хүн багатайн дээр хэдэн сарын өмнө туйлын их хүсдэг зүйлээ биелүүлэх нь баярламаар ч юм шиг. Яг ингээд л... Түүнд үүрүүлэн хамтдаа зугаалахыг мөрөөддөг байсан сан. Аз жаргалтайгаар инээлдээд л, яг л бүгдийн хүсдэг хос шиг.

Дотуур байр хол ч гэсэн бүхэл замын туршид Сэүн ядарч байна гэж гомдоллохгүйгээр үүрсээр байлаа.

Be mine🌷 |OSH (дууссан)حيث تعيش القصص. اكتشف الآن