•10•

4.8K 274 67
                                    

Инжоны талаас~

Жирийн сайхан гэр бүлийг хүсдэг байлаа. Үгүй ээ. Одоо ч хүссээр байгаа. Гэхдээ хэзээ ч энэ хүсэл минь биелж байсан удаагүй. Та бүгд мэднэ. Надад Исон гэдэг эгч байдаг. Хэдий бид ердөө нэгхэн насны зөрүүтэй ч тэр эгч шиг минь эгч байж чаддаг нэгэн.

Гэхдээ... Түүнээс үүдсэн хэргээс болж би өөрийнхөө мөрөөдөлд бууж өгөхөд ойрхон байна. Сүүлийн 3 жилд эгчийгээ уучилж, өөрийн хүчээр дахин босно гэж  гэрийнхэндээ хэлсэн. Даанч чадахгүй нь бололтой.

Би: Эмчээ... Дахиад жаахан хичээвэл өөрчлөлт гарах болов уу?

Миний багахан итгэл тээсэн асуултыг сонссон Ян эмч гүнзгий гэгч нь санаа алдаад өвчтэй гарнаас минь атган "Бид хичээж байгаа шүү дээ. Чамайг буцаад хуучин хэвэндээ орохыг үнэхээр их хүсэж байгааг чинь ч эмч нь ойлгож байна. Бид бууж өгөхгүйгээр хичээж, бурхандаа залбирхаас өөр зүйлгүй. Чи намайг ойлгож байгаа биз дээ?" хэмээв.

Би: Тиймээ. Гэхдээ аль хэдийн 5 жил өнгөрчихсөн.

Ян эмч: 5 жил хичээсэн юм чинь дахиад хэдхэн удаа хичээж болох уу?

Би: Болно. Би чадна. /босох/ Танд баярлалаа эмчээ.

Эмч надад үргэлж худлаа ярих юм. Хэдий би мэдэж байгаа ч зүгээр л мэдэхгүй дүр эсгэн "Би чадна. Би тэмцэнэ." гэж давтдаг. Амьдрал өөрөө жүжиг шиг болохоор би илүү сайн жүжигчин байх хэрэгтэй.

Гэртээ ороход ээж аав хоёр аяга цайг урдаа тавьцгаан тайван сууцгаана. Энэ удаад ч ахиц гараагүй болохоор бага зэрэг сэтгэлээр унасан би зүгээр л өрөө лүүгээ зүглэлээ.

Яг дотогш орох гэж байтал ээж "Өглөө эрт гараад л. Эмнэлэг яваа юу?" хэмээн намайг зогсоов. Би тэдэнд нуруугаа харуулсан чигтээ "Тиймээ" гэхэд аав "Миний охион... Бидэнтэй ярилцаач?" гэж намуухан хоолойгоор хэлэв.

Би: Үгүй ээ. Нөгөө юу... Би ядраад байна. Үнэхээр эрт сэрсэн болохоор тэр байх.

Ээж: Гэхдээ эмч чинь юу гэснийг бид мэдмээр байна шүү дээ.

Би: Бүү санаа зов гээд тэдэн рүү эргэж хараад хүчээр инээмсэглэн "Намайг мартаа юу? Би бол Шин Инжон! Бас Ян эмч намайг өдрөөс өдөрт сайжирч байгаа гэсэн!!" гэхэд тэд минь хөөрхий миний худал үгэнд итгэн баярлан хөөрсөндөө бараг л нулимс дуслуулчихсангүй.

Би: Тиймээс дахиж энэ талаар бүү ярь. Би ямар жаахан хүүхэд биш...

Аав: За!

Be mine🌷 |OSH (дууссан)Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang