•2•

5.9K 366 20
                                    

Уруулаа хазлан биеэ барих гэж хичээн сууна. Манай гэрийнхэн үнэхээр харгис юм! Яаж хоолонд нугасгүй охиндоо өгөлгүйгээр өөрсдөө идэцгээж чадаж байнаа!

Шүлсээ залгилан аль болох хоолны ширээ лүү харахгүйг хичээн аягатай уснаас байн байн балгана.

Ээж сэтгэл дүүрэн инээмсэглээд: Энэ үхрийн махнаас дахиж авж байвал зүгээр юм байна.

Аав сонингоо уншихдаа ээжийн хэлэхийг сонсчихоод толгой дохин "Дажгүй амттай юм байна" гэлээ.

Ээж над руу харсаар: Исонаа, энэ чиний л төлөө гэдгийг ойлгоорой.

Хоол руу харахгүй байхыг хичээсэн ч нүд минь өөрийн эрхгүй тийшээ зүглээд байна! Би үнэхээр чадахгүй нь ээ!

Ээж: Хэрвээ чи минь эргээд туранхай болчихвол ирээдүйд чинь л хэрэгтэй. Энэ янзаараа жин нэмээд байвал удахгүй өвчин тусах байлгүй.

Би: Тэглээ гээд өглөөний цайндаа мах шарж идээд байхдаа яадаг юм! Та нар үнэхээр гомдмоор!!

Ээж: Харахаар өлсөөд байгаа юм уу?

Би хошуугаа унжуулан: Тийм!

Ээж тавган дээрх махнаасаа зүсэн сэрээнд хатгаснаа ам руу минь ойртуулж эхлэв. Надад өгөх гэж байгаа бололтой гэж баярлан амаа ангайхад нөгөө махаа огцом хажуу тийш болгоод Инжоны ам руу хийчихэв.

Ээж: Манай Инжон их идэж бай л даа. Бүр тураад царай алдаад байх юм.

Инжон: Их идэхээс айж байна. Эгч шиг болчихвол яах юм.

Дүү маань ямар ч царайны хувиралгүй ингэж хэлэв. Гомдмоор юм бэ 😭 Би яачихсын!!

Ээж: Тэгсэн ч идэж байх хэрэгтэй. Үгүй бол бүр тураад хэцүүднэ.

Ээжийг дээ! Нэгийг нь идэж болохгүй гэсэн хэрнээ нөгөөхийг нь сайн ид гээд л... Би сайн идээд байж болохгүй юм уу даа Т.Т

Инжон: Би болчихлоо гээд босон үүд рүү зүглэхэд мах руу ширтсээр суугаад хоцрох миний чихнээс ээж татсаар "Юугаа гөлийгөөд суугаад байгаа юм чи! Сургууль руугаа яваач!!" гэж чангаар хэллээ.

Махнаас арай л гэж холдон дуртай дургүй үүдэн дээр очин гутлаа өмсөнө. Уг нь бол идэхгүй юмаа гэхэд махны сайхан үнэрийг ч болтугай үнэртээд л суумаар байсан юмсан...

Инжонтай хамт гаран алхахад тэр намайг хаяан урд түрүүлэн явна. Би Инжоны алхаанд тааруулах гэж ядсаар гүйх шахам л алхлаа шүү дээ. Ядаж байхад золиг чинь яасан ч хурдан алхдаг юм!
Инжон хэдэн байр өнгөрсөн хойноо явахаа болиод зогсчихов. Хөөрхий дүү минь муухай ааштай ч ухаантай шд. Эгчийгээ амьсгаадаад байгааг мэдсэн болохоор албаар зогсож байхгүй юу!

Be mine🌷 |OSH (дууссан)Where stories live. Discover now