•7•

4.8K 341 41
                                    

Тэр өдөр би амьдралынхаа хамгийн зоригтой алхмыг хийсэн байх. Сургуулийн хаан эзэнг суудлаас нь унагахад тийм ч амар байгаагүй. Түүний тухай үнэнийг дэлгэсний дараа хэд хэдэн охидууд миний эргэн тойрноор эргэлдэж бүгдийг баталчихаад байхад хүртэл итгэхгүй намайг зовоох гэж оролдсоор л байсан. Удалгүй Сэүн хаа нэгтэйх сургууль руу шилжиж дахиж харагдаагүй. Түүнийг сургууль дээр ирэхээ байсны дараахан бүхий л сурагчид урьд өмнө нь У СЭҮН гэдэг хүн байсан үгүйг ч мартсан юм. Түүний нэр хүнд ердөө хэдхэн хоногын дотор хийсэн алга болсон.

Харин одоо... Аль хэдийн 3 жил өнгөрчээ. 3 жил гэдэг нь тийм ч их хугацаа биш. Тэгсэн хэрнээ тийм ч бага хцгацаа биш ажээ. Зарим зүйлсэд өөрчлөлт орж, амьдрал арай цэгцрэн их сургууль хэмээх өргөн уудам далайд модон сал унан гарсанаас эхлээд олон зүйл тохиолджээ.

Ааа гадаад байдлын хувьд уу? Муугүй шүү. Урьдны адил тарган хэвээрээ ч зарим зүйлс өөрчлөгдсөн. Гэхдээ 3 жил яаж зүгээр суухав дээ. 90 гаруй кг байхаа болиод 76 кг болсон. 14 кг гэдэг нь маш их өөрчлөлтийг авчирсан. Гэдэс минь шуугдаж, олон давхар эрүүний зарим нь алга болсон. Гуалиг туранхай болчихоогүй ч өмнөхөө бодвол арай дээрдсэн гэхэд хэлстэхгүй ээ.

-Эгчээ? Эгчээ? Хөөе! Шин Исон!!!

Гүн нойрондоо умбаж байлаа. Жин хаях болсоноос хойш маш их ядарч байгаа. Хоол ч бага идэх болсон болохоор ядаргаанд орчихсон ямар сайндаа хүн дуудаад байхад хүртэл үхчихсэн юм шиг унтаж байна шд.

Би нүдээ нухлан эвшээлгэсээр: За? Яасан бэ Инжон?

Инжон миний байгаа байдлыг гүйлгэн харан муухай царайлаад эхлэв. Иймд Инжоны унаган занг нь тэсрээчихгүй гэсэндээ шиг бушуухан дээш босон суугаад амжилаа.

Инжон: Үд болж байхад орноосоо өндийхгүй хүн юмаа!

Би: Ххэ! /толгойгоо маажих/ Ядарсан бололтой.

Инжон: Ёстой нэг! Би гадагш гарлаа. Тийм болохоор та гэрээ сахих хэрэгтэй. Унтаад байлгүй гэр орноо сайн хараарай даа!

Би: За. Гэхдээ ээж аав хааччихсан юм бэ?

Инжон: Мэдэхгүй ээ. Бодвол болзохоор гараа биз.

Би нүүрээ үрчийлгэсээр: Тэр хоёр одоо ямар их болздог юм бэ!

Инжон: Хэлээд юугхэв ээ. Удахгүй ач зээгээ үзэх насны хүмүүс залуу хосууд шиг өдөр болгон шахуу л болзоонд явцгаах юм.

Би: Ач зээгээ үзнэ гэнэ шүү! Би дөнгөж 23 настай байхад тэд юу гэж өвөө эмээ болдог юм!!

Be mine🌷 |OSH (дууссан)Where stories live. Discover now