•1•

15.5K 478 52
                                    

Бүх охид мөрөөддөг. Хөөрхөн царай, төгс биеийг... Харин надад тэр бүгд нь байдаг юм.

Толины өмнө зогсон урт гоёмсог улаан даашинзаа өмслөө. Бэлхүүс минь улам нарийхан, хөл минь илүү урт харагдаж байна. Төгс!

Анхилуун хэрнээ ялдамхан сүрчигээ түрхэн миний бие бэлэн боллоо. Өрөөнөөсөө гаран шилэн дугариг шатаар уруудан өөртөө итгэлтэй алхахад ээж минь намайг тосож авав.

Ээж: Миний охин үнэхээр сайхан харагдаж байна.

Би: Баярлалаа ээжээ.

Ээж миний хацар дээр үнсэж аваад: Миний гүнж. Одоо чамтайгаа сүй тавих сайхан ханхүүтэй уулзахаар явцгаая.

Би толгой дохисоор ээжийг сугадсаар алхахад хаалгач бидэнд том цагаан харшын хаалгыг онгойлгож өглөө.

Гадаах цэцэрлэгийн гоёмсог цэцэгсээс улаан сарнайн бут илүү ихээр анхаарлыг минь татав. Машинд суухаасаа өмнө тэдгээр сарнайн бут руу очин үнэрлээд: Ээжээ, би өрөөндөө сарнайн анхилуун үнэрийг хүсэж байна.

Ээж над дээр хүрж ирэн тэвэрч аваад: Мэдээж хонгор минь. Чиний хүссэн бүгдийг ээж нь гүйцэтгэнэ.

Энэ үед аав тэсэлгүй машинаас бууж ирээд: Хадагтай нараа, бид танилцах уулзалтаас хоцрох нь хэмээн анхаарууллаа.

Ээж бид хоёр ч аавын үгэнд орон сандралдсаар машин руу гүйхэд жолооч бидэнд хаалга онгойлгож өгөн би урт улаан даашинзныхаа хормойг дээш өргөсөөр суулаа.

Удсанчгүй хотын төвд байрлах тансаг рестароны үүдэнд ирлээ. Бид гурав ихэмсэгээр дотогш ороход зөөгч бидэнд бөхийн "Шин эрхэм мөн болов уу" гэж найрсагаар асуув.

Аав толгой дохин инээмсэглэхэд зөөгч бидэнд хандан: Тусгай ширээнд би зүглэж өгье.

Зөөгчийг даган алхсаар бусдаасаа арай илүү үнэтэй гэмээр өрөөнд ороод ирлээ. Цагаан бүтээлгэтэй ширээн дээрх чамин лаан суурь харцыг минь булаах ба томоос том цонх гадаах орчины үзэсгэлэнг тэр чигээр нь харуулна. Тансаг аялгуу намуухан эгшиглэх нь энэ өрөөний уур амьсгалыг чимэж байсан юм.

Биднээс гадна өөр гурван хүн ширээний ард суух ба миний өөдөөс харан суух энэ залуу л лав ханхүү минь байх. Тэр үнэхээр царайлаг юм. Ийм хүнтэй сүй тавих гэж байгаадаа баяртай байна.

Эцэг эх минь өөрсдийгөө танилцуулхад нөгөө талын гэр бүл ч өөрсдийгөө найрсагаар танилцууллаа.

Be mine🌷 |OSH (дууссан)Where stories live. Discover now