Арван хоёр: Сөүл орсон нь

612 90 8
                                    

Тайлбар: Тус хэрэг болж өнгөрснөөс хойш 2 жил өнгөрсөн бөгөөд эгч дүүсийн хүйтэн сэтгэлтэй, муухай ааштай болсон нь Жүхён, Сылги, Сэүн гуравтай шууд холбоотой. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Охид бие биедээ ямар их хайртай, хэр их халамжилдаг билээ дээ. Тиймдээ ч Сылгигийн хийсэн үйлдэлд дургүйцэж түүнтэй үг дуугарах нь ховор болсон юм.

Охид Жүхёний буруу биш Сэүн болон Сылгигийн буруу хэмээн үзсэн. Харин Жүхён энэ амьдралынхаа хайрыг алдсанаас болж өөр хэн нэгнийг хайрлахаас зайлсхийдэг болсон бөгөөд дүү нартаа өөртэй нь адилхан зүйл тохиолдохвий гэхээс санаа нь зовж, илүү хатуу ширүүн харьцдаг болсон юм. Гэвч яг үнэн хэрэгтээ энэ байшинд Жүхён Сылги хоёроос бусад нь яг л өмнөх шигээ цовоо сэргэлэн боловч хатуу эгчийнхээ шаардлагаар жүжиглэдэг ажээ.  Харин одооноос өнгөрсөн дэх үйл явдал биш одоо болж байгаа үйл явдал өрнөнө.

[Еэрим]

Өнөөдөр миний амьдралын хамгийн хачирхалтай өдөр байх. Яагаад бэ гэхээр, бид нар хүнс цуглуулахаар Сөүл орох юм. Зөвхөн үүндээ ч биш, Минхёгтай уулзана гэхээс тэсч ядна. Хэдийгээр түүнтэй 7хон хоног хамт байсан ч сэтгэлд аль хэдийн дассан бололтой. Минхёг явж хоёр долоо хоног харвасан сум шиг хурдан өнгөрсөн. Жүхён эгч бидэнд хатуу ханддаг болохоор би их айх болсон. Урьд өмнө нь төдийлөн тоодоггүй байсан ч Минхёг гарч ирснээс хойш юу болох бол хэмээн айж мэгдэнэ.

"Еэримаа наанаа юу хийгээд байгаа юм бэ? Хурдан буугаад ир ээ, бид нар явах гээд хүлээгээд байна" гэх Сүёоны дуугаар индүүдэж байсан үсээ хурдхан шиг гүйцээж индүүдээд доош буулаа. Минхёгтой таарч юуны магад гээд гадаад үзэмждээ хэт их анхаараад цаг нэлээд авчихаж.

Намайг бууж ирэх дуунаар "Юу хийгээд--" гэж Жүхён хэлэх гэсэн боловч намайг хараад таг гацчих нь тэр.

"Ваав Еэримаа чи ёстой хөөрхөн харагдаж байна жжан!" хэмээн Сынван хэлээд эрхий хуруугаа гозойлгоход Жүхён "Юу бодож байгааг чинь мэднэ шүү Еэрим!" гэсээр машинаа асаахаар гарлаа.

Түүний энэ байдлыг хараад шууд л сэтгэлээр уначихав. Эгч яг л миий дотоод сэтгэлийг нэвт хардаг юм шиг санагдах юм. Хошуугаа унжуулсаар гэрээс гарахад Сүёон намайг тохойлдож ирээд л "Минхёгтой уулзах гэж байгаа тийм үү? Тэр ч царайлаг шүү. Өөрийн болгоод аваарай дүү минь, би дэмжинэ ээ!" гэж хэлээд инээх нь намайг арай л дээрдүүлэх шиг.

Машины арын суудалд Сынван, Сүёонтой хамт суух гэтэл Жүхён эгч намайг урд суу гэх нь тэр. Би ийм хурдан баригдчих байсан юм уу? Уруу царайлсаар Сылги эгчтэй солигдон суулаа. Замд үнэхээр чимээгүй байв. Би ч аль хэдийнээ уйдаад чихэвчээрээ дуу сонсчихсон явж байсан юм. Гэнэтхэн Жүхён эгч миний чихэвчийг татчихав.

[АЯНГАТ ДАВАА]Where stories live. Discover now