Эхлэл: Жихүүцлийн орон

1K 141 11
                                    

Өвлийн тэр нэгэн сар би ганцаараа Сөүл орохоор явсан юм. Олон цаг машинаа жолоодон, хонох газар олъё гэж бодсоор буудаллах аятайхан газар олох хүртлээ ойр хавийг тойрно. Тэр зэлүүд газарт хүн айл суурьшсан шинж ер алга. Орой болоход цасаар шуурч эхлэв. Би бууж өгөлгүй тэр хоосон газар хонох байшин хайсаар л. Хонох газар олдохгүй нь гэж найдвар тасраад байтал хэдэн кмийн цаана 2 давхарт том байшин үзэгдэх нь тэр. Би ч баярласаар өнөөх байшинг зүглэв.

Гадаа нь ирээд машинаасаа буун хаалгыг нь тогшлоо. Цасаар шуурч, их хүйтэн байгаа болохоор татгалзах зүйлгүй гэртээ оруулах биз гэж найдсан минь энэ байв. Удалгүй хаалга онгойж нэгэн бүсгүй гарч ирэв. Тэрээр бор шар үстэй, гуалиг биетэйн дээр нүд унагам үзэсгэлэнтэй байлаа.

"Танд юугаар туслах вэ?" гэж бүсгүй их л найрсгаар асуув.

"Сөүл орох замд цасаар шуураад, хонох газар хайж явна" би ийн хэлэв.

Бүсгүй хажуу тийш болон "Ор л доо"

Байшинд ороход нэг тийм хүйтэн аура намайг бүрхэн авав. Нэг бодлын жихүүдэс төрмөөр ч юм шиг. Бүсгүй намайг галын урд байх жижиг буйданд суухыг уриад халуун шоколадтай сүү өглөө.

Тэгээд "Та хэдтэй вэ? Миний үеийнх шиг л харагдах юм" хэмээн ихэмсэг гэгч нь асуув.

"95 оных. Кан Минхёг гэдэг" гэж би хэлэв. Өнөөх бүсгүй үл ялиг толгой дохиод "Би 99 оных. Ким Еэрим"

Үүнээс цааш бид яриа өрнүүлсэнгүй. Магадгүй яриа өрнүүлэхээс хоёул ичсэн байх. Энэ эвгүй байшин ч нөлөөлсөн байж болох юм. Шоколадаа уун сууж байтал хоёр давхраас хоёр бүсгүй бууж ирэв. Тэд ч мөн адил үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсныг нуух юун. Тэдэнрүү та гөлөрснөө ч мэдэлгүй сууж байхад нөгөө хоёроосоо арай илүү хүйтэн төрхтэй нэг нь "Чи хэн юм? Хэн болчихоод манайд халуун шоколад уугаад сууж байдаг билээ?" гэх нь тэр.

Юу хэлэхээ мэдэхгүй дэмий л уруулаа хазан сууж байтал Еэрим гэгч "Сылги онни битгий уурла даа. Цасаар шуураад хоног төөрүүлж болох уу л гэж асуусан юм. Өглөө гэхэд явчихна" хэмээн тайлбарлав.

Гэтэл өнөөх бүсгүй надруу цэхэлзээд "Өөрт чинь энд хонох өрөө олдохгүй л болов уу" гэж хэлчихээд дээшээ өгслөө.

"Уучлаарай, манай эгч угийн ийм ааштай. Манай эгч нар бүгд тийм. Хүмүүс хамгийн гайгүй нь намайг л гэдэг юм"

Энэ удаад би Еэрим болон саяхан доош буусан нэгэн эгчтэй нь нэг ширээнд сууж байна. Би эвгүй байдлыг эвдэхийг хичээн "Аргагүй л эгч дүүс юмаа, хоорондоо үнэхээр адилхан юм" гэж хэлэв.

Гэтэл Еэримийн хажууд сууж байсан эгч нь надруу их хачин харцаар харан "Би бол Бэ Жүхён. Миний дүү нарыг Кан Сылги, Сун Вэнди, Пак Сүёон, Ким Еэрим гэдэг. Тэгээд төрсөн эгч дүүс юм шиг байна уу?" хэмээн ёжлох нь тэр.

Би хоолойгоо засч "Аан, тэгвэл ээжүүд чинь найзууд байх нь"

"Бид өнчин"

За за би одоо үнэхээр хэлэх үггүй болчихлоо. Өө тийм үү гэлтэй нь биш. Энэ хүмүүс чинь яачихсан ааштай хүмүүс вэ? Гадны хүнтэй аятайхан харьцах тал дээр ямар ч мэдлэггүй бололтой. Ийм үзэсгэлэнтэй мөртлөө яасан ч ааштай юм. Хүйтэн төрх, залхсан хоолойны өнгө аяс, энэ жихүүдэс төрүүлэм байшин бүгд надад эвгүй бас тухгүй мэдрэмж төрүүлж байна. Ганц Еэрим л надтай хүн шиг харьцах бололтой.

"Би хаана унтаж болох вэ?" Би ийн асуув.

"Чи ингээд явсан нь дээр байх даа" Жүхён гэгч ингэж хэлчихээд яваад өгөх нь тэр. Гадаа цас шуураагүй байсан бол би аль хэдийн явчих байсан юм.

"Би танд өрөө гаргаад өгье, гэхдээ энд орсон гэж хэлж болохгүй шүү" Еэрим багахан инээмсэглээд дээд давхарлуу гарахад нь би түүний араас дагав. Тэрээр хоёр давхрын зүүн жигүүрт байх сүүлчийн өрөөнд намайг орууллаа. Өрөө их дулаахны дээр тохилог тухтай харагдах аж. Өрөөнд нэг том ор тавьсан байх бөгөөд дээр нь нэгэн том жаазтай зургийг даавуугаар битүүлжээ.

"Сайхан амраарай, өглөө бидэнтэй хамт цай уучихаад явбал их баярлана шүү" Еэрим ингэж хэлээд хаалга хаан явлаа.

Би хувцсаа нимгэлээд орон дээр хэвтэв. Ийш тийш хөрвөөж, унтахыг хичээсэн ч чадсангүй. Энэ байшингаас л болсон байж таарна. Ахиж ийшээ зүглэхүй дэг. Би босч суулаа. Гэнэт л өнөөх жаазтай зураг санаанд орж битүүлсэн байсан даавууг нь алгуурхнаар авлаа.

Гэтэл юу байсан гэж санана, хамгийн том нь болох Бэ Жүхён хуримын даашинз өмссөн байх бөгөөд хажуудаа байх сүйт залуу нь бололтой нэгэн өндөр залууг сугадсан байв. Тэд аз жаргалтайгаар инээмсэглэжээ. Гэхдээ яагаад даавуугаар битүүлсэн юм бол? Тэд салчихсан юм болов уу? Үгүй бол юу гэж?

Энэ байшинд амьдрах эгч дүүс төдийгүй энэ байшин нь өөрөө их нууцтай юм гээч...

An: За нэг иймэрхүү фик байгаа юмаа. Сонирхолтой болгох гэж хичээж байна 😂 дараагийн хэсгээс сэт заагаад явчнаа 😗

[АЯНГАТ ДАВАА]Where stories live. Discover now