Арван нэг: Золгүй явдал

509 94 21
                                    

Тэр гэнэтийн явдлаас хойш олон хоног өнгөрчээ. Жүхён Сэүн хоёр бага багаар хөндийрсөөр байх аж. Гэвч бие биедээ тэр тухайд ч юу хэлэхгүй, дотроо хадгалан явсаар.

Жүхён байнга л номын өрөөнд суух болов. Өглөө босч дүү нар болон Сэүнтэй өглөөний цайгаа уучихаад шууд л номын өрөөнд ороод хаалгыг нь түгжээд суучихна. Тэдэнтэй үг дуугарах нь эрс багассан байлаа. Тэндээ орой болтол ном уншиж суусаар шөнө хүргэдэг аж. Шөнө дунд номын өрөөнөөс гараад унтлагын өрөөндөө орж Сэүний хажууд хэвтнэ. Хааяа хааяа номын өрөөний цонхоор гаднах байдлыг ажиглаж үе үе санаа алдана.

Охид түүнд санаа зовж, юу болсон талаар, яагаад гэнэт ийм болчихсныг нь асууж шалгаах боловч Жүхён "Зүгээр л энд байх надад таалагдаад" хэмээн худал хэлдэг аж. Жүхён энэ дүү нараасаа илүү Сэүнийг санагалзаж байлаа. Хэзээ хаалга тогшоод орж ирэх бол, хэзээ ингэж их өөрчлөгдөж, ингэж их царай алдаж турсныг минь асууж халамжлах бол гэж бодсоор л. Гэвч Сэүнийг ердөө л өглөөний цайн дээр, орондоо орж унтахдаа харна. Бусад үед хаагуур юу хийгээд байгааг нь мэдэх ч үгүй байлаа.

Жүхён Сэүн Сылги хоёрыг хэд хэдэн удаа хамт байхад нь хараад амжсан аж. Анх тэднийг Сылгигийн өрөөнд байхыг харснаас хойш ингэж их өөрчлөгдсөн ажээ. Эхлээд тэр зүйлийг юман чинээ тоогоогүй. Гэвч дараа дараагийн удаад тэдний харилцаа яг л өмнө нь үерхэж байсан Сэүн болон өөрийнх шиг нь болж өөрчлөгдөж байгааг хоёр нүдээрээ харна.

Өрөөнд нь байсныг харснаас хойш долоо хоногийн дараа Жүхён тэднийг оройн хоолон дээр ширээн доогуур гар гараасаа атгаж, Сэүн гуяыг нь илэхийг харжээ. Хааяа хааяа түүнийг Сылгигийн өрөөнд орж унтдагийг ч мэддэг болсон байв. Тэгээд ч зогсохгүй Сылгигийн утсан дээр байсан Франц явахдаа авсан тэдний зураг, бичлэгийг үзсэн аж. 

4 сарын 14ны орой Жүхёг өнөөх л заншлаараа ном уншин сууна. Намуухан, сэвшээ салхитай сайхан орой байлаа. Тэрээр аль хэдийнээ энэ өрөөн дэх номын талаас ч илүүг нь уншаад дуусгачихсан аж. Жүхён гэнэт л номоо тас хийтэл нь хаачих нь тэр. Тэр энэ удаад үнэхээр тэвчээгүй бололтой. Жүхён номоо дэрлээд чанга гэгч нь уйлж эхлэв. Тэрээр Сылгиг нөхөртэйгөө хамт гадаа хөтлөлцөн алхахыг нь хараад уйлахгүй байж чадсангүй.

Түүний уйлах дуунаар охид сандралдаж, түгжээстэй өрөөний хаалгыг балбан зүгээр үү хэмээн санаа зовнино.

"Онни, гараад ир гуйж байна!"

"Онни уйлахаа болиод учраа хэл л дээ"

[АЯНГАТ ДАВАА]Where stories live. Discover now