Долоо: Тэдний харилцаа

594 107 6
                                    

Бэ Жүхён болон У Сэүн. Тэдний харилцаа үнэхээр нандин холбоотой байсан юм. Сэүн түүнд өөрөөр хандах хүртэл.

Бэ Жүхён кино театрт ажилладаг байв. Мэдээж олигтой цалин авч чадахгүй ч ядаж л нэг сарынхаа хэрэгцээг хангалттай давчихдаг байсан юм. У Сэүн ч мөн адил. Жүхёныг энд ажиллахаар ирэхэд Сэүн ажиллаж эхлээд дөнгөж 7 хонож байсан аж.

"Хүмүүс бяслагтай попкорн авахыг хүсвэл яах билээ?" Сэүн бүгдийг тайлбарлаж өгөөд ийн асуув.

"Дүүрэн хийж өгч болохгүй. Гэхдээ яагаад? Карамелтэй, давстай попкорныг дүүрэн хийж болно гэсэн биз дээ?"

"Нэг л шалтгаан бий. Би бяслагтай попкорнд дуртай. Хааяа хааяа хүмүүсийн нүд хариулж байгаад жижиг савтайг идчихдэг юм"

Жүхёны нүд томорч, Сэүнийг зөөлхөн цохиод "Үгүй байлгүй дээ? Би бяслагтай попкорнд ухаанаа алддаг штээ"

"Тийм гэж үү? Ямартай ч би уйдахгүй бололтой"

Магадгүй тэдний харилцааны эхлэл бяслагтай попкорн байсан байх. Ажил нь тарж, нар жаргахын алдад тэд кино театрын дээвэр дээр гарч суугаад нар жаргахыг хардаг байв. Мэдээж попкорноо мартсангүй.

Сэүн үнэндээ Жүхён шиг ядруухан нэгэн биш ажээ. Тэр зүгээр л дэндүү сониуч, үргэлж эрэл хайгуул хийж явдаг, юм бүрийг оролдож үздэг тийм залуу байж. Тэдний гэр бүл ч тэнгэрт тулсан баян биш ч хувийн бизнес эрхлүүлдэг боломжийн айл ажээ.

Тэд энэ кино театрт ажиллаад аль хэдийнээ 2 сарыг ардаа үдсэн байлаа. Өнөөх дадал болсноороо тэд ажлаа дуусгачихаад дээвэр дээр гаран нар жаргахыг харж сууна. Жүхён Сэүний мөрийг дэрлэн тэнгэр өөд ширтнэ.

"Жүхён?"

"Яасан?"

"Хоёулаа үерхэх үү?" Түүний хэлсэн үгэнд Жүхён цочирдсон бололтой, гайхсан харцаар харж "Тоглоод байгаа юм уу?"

"Юу гэж дээ. Үнэнийг хэлэхэд нүүна, би танд сайн болоод бараг л 2 сар болчихлоо. Таныг энд ажилладаг болоод удаагүй байхад чинь нууцаар харж эхлэсэн" гэснээ хэсэг чимээгүй байв.

"Тэгээд?"

"Тэгээд яахав дээ, үзээд алдъя л гэж бодсон юм. Харин таны хариу?"

Жүхён түүнээс харц буруулан, хоолойгоо заслаа. Тэр урьд өмнө нь ийм байдалд орж байгаагүй болоод ч тэр үү, сандарсан байх аж. Жүхёнд энэ бүхэн шинэлэг байв. Өдий 23 хүрсэн боловч үерхэх байтугай анхны үнсэлтээ ч хийгээгүй тэрээр үнэхээр гэнэн жаахан охин шиг л тээнэгэлзэж, сандарна.

[АЯНГАТ ДАВАА]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang