Зургаа: Пак Сүёон

679 123 12
                                    

Жэжүд байрлах жижиг хүнсний дэлгүүрт тавь гарсан нэгэн эмэгтэй өөрийн хамгаас хайртай ач охинтойгоо амьдардаг байв. Тэндхийн хүмүүс тэр хоёрт их сайн ханддаг ба эмээгийн ач охин болох жижиг алаг нүдтэй, мөрөө давсан хар бор үстэй, бяцхан охиныг Пак Сүёон гэдэг байжээ. Тэд хоёул амьдардаг ба хөөрхий охин аавыгаа алдаад удаагүй байгаа юм. Төрсөнөөсөө хойш эхийн хайрыг мэдрээгүй түүнд эмээ нь эхийг нь орлож, эцгийг нь санагдуулдаг ганц хүн. Сүёоны эх охиноо төрүүлээд нас барж, харин түүний аав нь авто ослоор өөд болоод аль хэдийн 1 жил өнгөрчээ.
Охин өдрөөс өдөрт том болон жил өнгөрөх тусам сахилгагүй болж байсан юм. Өглөөдөө Сүёон хүүхдүүдтэй тоглоомын талбайд тоглож, өдөртөө эмээгийнхээ дэлгүүрт эмээдээ тусладаг байв. Туслах гэхээсээ илүү ойр хавийн хамаг хов живийг сонсчихоод эмээ дээрээ ирэн сонссон зүйлээ шулганан хэлдэг аж. Харин оройдоо эмээ охин хоёр дэлгүүрээ хаачихаад нар жаргахыг харахын тулд ойролцоо байрлах далайн эрэг дээр очин үзэсгэлэнт үзэгдлийг хардаг байв.

Нас тогтсон Пак эмээ бяцхан Сүёоны гарнаас атган "Миний охин эрүүл саруул өсөх ёстой шүү, хэдий аав ээж нь байхгүй ч эмээ нь үргэлж охиноо хамгаалж, хайрлаж байх болно"

Түүний үгийг бяцхан охин ойлгож ядсаар жижиг алаг нүдээ эргэлдүүлэн "Эмээ би аавыгаа дахиж таниас нэхэхгүй ээ тийм болхоор та надад хөөсөн чихэр авч өгөөрэй!" Ач охиныхоо хэлсэн үгэнд Пак гуай инээмсэглэн өхөөрдөнө.

Сүёон 3 нас хүрхэд 7 хоног дутуу байхад энэ үйл явдал болсон юм.
Пак гуайн жижиг дэлгүүр жуулчид ихээхэн ирдэг далайн эргийн хажууд байрладаг болохоор ойрын өдрүүдэд Пак гуай борви бохисхийлгүй ажиллаж байсан юм. Хоёр өдөр дараалж дэлгүүртээ хонон ирсэн хүн болгонд үйлчилж байсаар хэдийн өвдөхөө больсон гэж бодсон зүрхээр нь хатгуулж эхэлжээ. Пак гуай бяцхан Сүёоныг энэ хоёр хоногт өөрийн найз болох Ким гуайнд орхин ажиллаж байжээ.

Хоёр хоног нойргүй шахуу ажилласан Пак гуай өөрийнх нь бие муу байгааг ажин ойролцоо байрлах Жэжүгийн эмнэлэгрүү явхаар зэхсэн юм.
Өглөө эрт онгойдог жижиг дэлгүүр онгойгоогүйд тэр хавийн хүмүүс гайхаж байлаа.

Жижигхэн хоёр өрөө байшинд хоёр хүүхдийн уйлалдах дуу сонстоно. Буржгар үстэй цэцгэн хээтэй цамц өмсөж доогуураа ягаан хамбан банзал өмссөн эмэгтэй галт тогооноос гарч ирэн "Дахиад л дахиад та хоёр чинь юугаа булаацалдаад байгаан бэ?" Ким гуай бухимдсан өнгөөр асуух аж.

[АЯНГАТ ДАВАА]Where stories live. Discover now