Би: Юу ч сэдээгүй.

Инжон: Тэгвэл өөр тийшээ харахгүй юу? Эсвэл явж хөргөгчөө уудалдагсанж уу. Ямартай ч над руу битгий хараад бай.

Би үл ялиг инээмсэглэсээр: За! Эгч нь харахгүй ээ!

Инжон нүдээ анин зүгээр л хэвтэж эхлэв. Харин би нэг санаа алдчихаад хичээлээ дэлгэн суулаа. Анхаарал төвлөрч өгөхгүй юм. Зүгээр л элдэв зүйлдээ санаа зовохоо болихгүй юм уу Шин Исон!

Ардханд минь утасны вебрат чичигнэх нь хангалттай дуулдав. Харах нь ээ дүүгийн минь утас дуугарах ба Инжон үүнийг сонсохгүй байгаа бололтой унтчихаж.

Арай цагдаагын газраас биш байгаа? Инжон явах хэрэггүй юмсан...

Би аяар гэтсээр Инжоны утсанд ирж буй дуудлагыг таслах зорилготой алхана. Гэхдээ 100 гаруй кг жинтэй байна гэдэг хэцүү юм. Яаж ийж байгаад л чанга чимээ гаргаад эргэн тойрныхоо эд хогшилыг унагааж орхиход Инжон тэр даруй сэрчихэв.

Инжон нүдээ нухалсаар дээш босоод утасаа аван "Байна уу" гэж хариулав.

Би шүлсээ залгилан өөр хүн л байгаасай гэж хүснэ... Хэрвээ Инжон Сэүнийг авахаар цагдаагийн газарт очвол хэцүү юм болно. Дүүгийн минь сэтгэл өвдөхөөс гадна У Сэүн гэх чөтгөртэй улам дотно болчих ч аюултай. Эсвэл бүр Сэүнд зодуулж байсан эрэгтэй Инжоныг маань ч бас заначих юм билүү... Ямартайч уулзуулмааргүй байна!

Инжон: Тиймээ мөн. Шин Инжон байна.

Үгүй ээ!!! Үнэхээр цагдаагийн газраас бололтой!!

Инжон: Юу?! Хахахаха!

Миний үхмээр санаа зовсон царай, баргар нүүрний хувиралд Инжоны чанга инээд гайхшруулж орхив. Яагаад инээгээд байна? У Сэүн саатуулагдаж байгаа нь хөгжилтэй юм болов уу?

Инжон: Чи яаж миний дугаарыг олоо вэ? Тиймээ! Би бага сургуулиа тэнд төгссөн. Ямар удаан уулзаагүй юм бэ?

Инжон хөөрсөн дуугаар хэн нэгэнтэй ингэж ярьж байгаад намайг санах шиг над руу хачин харсаар өрөөнөөс гараад явчихлаа. Түүнийг гарсан хойно сэтгэл тайвширсан хүн нэг их урт амьсгаа авав. Үнэхээр их айлаа шүү!

-

Маргааш өглөө нь Инжон бид хоёр бусад өдрүүдийн нэгэн адилаар хоёул сургууль руугаа явахаар хамтдаа гэрээс гарцгаав. Үнэндээ аав ээжид л хамт явж байгаа юм шиг харагдуулдаг. Бид хэдэн барилга өнгөрөөд л тус тусдаа салдаг юм л даа. Би буудал руу автобусанд суухаар явдаг бол Инжон өөрийн цагаан морьтой ханхүү гэж төсөөлдөг хар мотциклтой чөтгөрөө хүлээсээр үлддэг.

Be mine🌷 |OSH (дууссан)Where stories live. Discover now