* 18 *

101 2 0
                                    

Тэр залуу үнэхээр нүд дүүрэн сайхан харагдаж байлаа. Өмссөн дээл, малгай гутал нь үнэхээр сайхан зохиж. Миний таних тэр том биетэй залуу монгол дээл өмсөөд ч тэрүү, бүр их том харагдана. Би түүнийг хараад их баярлалаа. Бараг л гүйж очоод бүх бодсон зүйлээ ярьж, түүнээс уучлалт гуйж тэгээд зөндөө юм асуух байлаа. Бас биеийг нь асууж, зүгээр эсэхийг асууж мэдмээр. Үнэндээ би түүний биеийг ямар байгаа бол гэж ихэд санаа зовж байсан билээ.

Гүйгээд очмоор санагдсан ч өөрөө ичив. Өмссөн хувцас хувцсаа харахаар аймаар санагдлаа.

Тэгээд нэгэнт зэлэн дээр ирчихсэн тул буцаад гүйчихэж болохгүй. Ядаж байхад Пагма эгч "англи хэлтэй бөх дээр очиж гүүгээ саа" гээд нүүр түлэх шахав.

Ёстой аймаар. Би яах билээ. Чадахгүй ч гэлээ. Их хичээгээд саалаа. Гар чичрээд, хөлс гоожоод ер болсонгүй. Долгионд нүүрээ харуулчихвий хэмээн эмээж нүүрээ нуун ихэд бөгтийлөө. Сандрахаар бүр учраа олохоо байдаг юм билээ. Халуун зунаар давхар хувцастай, толгойгоо бөнжийтөл алчуур ороочихсон мини йхөлс цувж, бас ядаж байхад хамраас нус гоожоод болсонгүй. Нусаа татлаа. Ичмээр. Гүүнийхээ гэдэс рүү нүүрээ улам наагаад байлаа. Тэгэхээр бүх их халууцна.

Ёстой ичмээрээ....ичмээр...бүр хэлэх үг олдохгүй нь....

Үнэхээр юу болоод байгааг ойлгоход бэрх. Би гүү саагаад, Долгион унага татаад, хаана, хэзээ ингэнэ гэж зүүдлэх билээ. Баярлаад, ичээд, гомдоод ёстой олон юм давхцаж байв. Пагма эгчийн шоолж, Долгион бид хоёрыг холбон инээхэд бүр их ичлээ.

Гэтэл Пагма эгч тусалж, би чадахгүй ажлаасаа аврагдлаа.

Босоод шууд гэр рүүгээ гүйв. Тэгсэн чинь өөдөөс аав, ах хоёр баахан хүн дагуулаад гараад ирлээ. Тэр хүмүүс дотор Болдоо байж байх юм. Эргээд гүйх гэхээр Долгион хараад байдаг ёстой хаачихаа мэдэхгүй болоод зогтуссанаа гэр рүүгээ зөнгөөрөө гүйлээ. Би Болдоогоос биш, Долгионоос их ичсэн байсан нь тэр байж. Нүүрээ дараад, аягүй мангараа. Одоо бодохоор бүр иччихлээ.

Тэгсэн аав:

- Өө, миний муу охин гүү саагаа юу. яасан хөөрхөн саальчин хүүхэн бэ. Алив аав нь үнсэе гэж авлаа. Нүүрээ дараад хажуугаар нь гарах гэсэн чинь Болдоо:

- Хүүе, Бүжин гээд бүр бажгадуулав. Яалтай билээ.

- Сайн байна уу гэж хотын гудамжинд танихгүй шахуу хүнтэй мэндэлж буй юм шиг мэндэлчихээд эмээгийнх рүүгээ гүйгээд орчихлоо. Болдоо гайхсан байлгүй. Аав ч гэсэн, бусад хүн ч гэсэн их гайхсан байх.

● Би чамд хайртай ●Where stories live. Discover now