4. Би чамд хайртай!

232 6 0
                                    

Бүжинд дурласнаас хойш гурван жил өнгөрчээ. Хайраа илчилж чадалгүй байсаар энэ гурван жилийг өнгөрөөсөн миний хувьд түүнийг сэтгэлдээ хайрлаж, нэрийг нь амандаа үглэсээр байгаад бараг миний шүтээн аятай болгож орхив. Хааяа би Бүжингийнх рүү залгана. Тэгэхээр нь би ярьж зүрхлэлгүй утсаа тавьчихна. Зөндөө удаа тэгсэн.

Энэ тухай Бүжин харин мэдэхгүй. Гэхдээ тэр намайг өөрт нь сайн гэдгийг гадарлаж байлаа. Өнгөрсөн гурван жилд надад Бүжинг зүүдэлж хоноогүй шөнүүд байхгүй. Чухам түүний төлөө л төрсөн юм шиг, түүний л төлөө амьд яваа юм шиг сэтгэгдэл төрнө. Заримдаа энэ байдлаасаа залхах ч шиг. Хар тамхинд тархиа идүүлссэн амьтан шиг гөлийсөн, яах, юу хийхээ ч мэдэхээ байсан над шиг хүн энэ байдлаасаа эцэст нь залхах нь аргагүй юм. Гэхдээ би Бүжинд хайртай. Энэ их хайр минь хэдийгээр Бүжин намайг тогтож харах хүсэлгүй, тэр байтугай үзэн ядах болсонтой зэрэгцүүлэхийн аргагүй. Нэг нь хайрлаж, харин нөгөө нь үзэн ядна гэдэг амьдралын эрээн бараан. Бүжинг хайрлаж, юм болгонд нь туслахыг оролдож, анд нөхдийнхөө дунд түүнийг бусдаас илүүд үзэх нь түүнд яршигтай бас залхмаар байсан нь мэдээж. Хэрэв би анги хамт олныхоо дунд ямар нэг зүйлийн тухай ярих, эсвэл ямар нэгэн санаа дэвшүүлэхэд Долгионы хэлсэн зүйл хамгийн утгагүй байдаг. Тиймээс тэр ямар ч санаа дэвшүүлсэн Долгионы буруу гэж бодон миний санааг эрс эсэргүүцэх нь олон.

Дун цагаан өвлийн өдөр хичээлээ тараад ангиараа цасан өвгөн хийж тоглоход, Долгион л түүний цасыг бөөрөнхийлж өгнө. Өөр хэн ч биш. Учир нь ангийн хамгийн том биетэй нь Долгион. Бусад хөвгүүдэд Бүжингийн цасыг бөөрөнхийлж өгөх эрх олгохгүй. Хөвгүүд охидуудыгаа хөөн цасаар нүүрийг нь угаахад, Бүжинг Долгион л хөөж, Долгион л нүүрийг нь угаана. Хэрэв өөр хүн Бүжинг хөөвөл Долгион тэр хөвгүүнийг түлхэж унагачихаад, өөрөө Бүжинг үргэлжлүүлэн хөөнө. Юм болгон дээр Бүжин надаас өөр хүний тусламжийг авч чадахаа байж, бүр надаас өөр эрэгтэй хүүхэдтэй харьцах эрхгүй болсон байлаа. Тийм учраас Бүжин намайг юм болгонд оролцдог хэмээн үзэн ядах болсон юм. Магадгүй, тэр өөр хөвгүүнд сайн байж болно шүү дээ. Гэтэл энэ маанаг Долгион зам дээр нь хөндөлдөөд байж мэдэх. Гэхдээ Бүжин бид хоёр л бидний хооронд ямар харьцаа үүсээд байгааг гадарлаж байв. Гайхмаар нь ангийн ганц нэг охид анзаарсан байж болох ч, хөвгүүд бол намайг Бүжинд сайн гэж төсөөлөө ч үгүй болов уу гэж надад бодогдоно. Би Бүжинд хайртай. Харин тэр өөрийг нь хайрласан миний энэ сэтгэлийг буруугаар ойлгосон нь харамсалтай.

● Би чамд хайртай ●Where stories live. Discover now