3. Шинэ жил

387 11 0
                                    

Газар дэлхий цагаан цасан хучлагаа нөмөрч, хүн ард өвлийн нартай өдөр ажил албандаа яаран бие биенээсээ түрүүлэх гэсэн мэт нэгэн зүг яаран алхална. Хүмүүсийн энэ урсгал өглөө баруунаас зүүн тийш, орой зүүнээс баруун тийш яг л ийм хэмнэлтэйгээр шилжин өнгөрдгийг би сайн мэднэ. Бас машинтай хүмүүс гараажийнхаа үүдийг онгойлгон шинэ, хуучин янз бүрийн загварын гоёмсог тэрэгнүүдээ асаан гарцгааж байна.

Надад энэ хүмүүсийг бараг алган дээрээ тавьсан мэт харж, юу бодож санаж, эхэлж буйг тунгалаг ариухан, цэлмэг тэнгэртэй энэ өдөр тэд юу хийхийг бараг алдалгүй мэдэж байгаа юм шиг санагдана. Гэтэл энэ хүмүүс надтай ямар хэцүү ямар зовлонтой зүйл учирчихаад байгааг үл анзааран, анзаарах байтугай намайг тэднийг харж байгааг ч мэдэхгүй яваа нь гомдолтой санагдана. Хүнд дурлана, тэгээд хайраа илчлэх гэдэг хэцүү ажээ. Гуравхан үг "Би чамд хайртай!" гэж хэлэхэд ямар их зориг шаардагдана вэ? Тэр надад дургүй. Би энэ үгийг хэлээд яах  ч билээ.

...Үүр дөнгөж хаяарч байлаа. Босох цагаасаа эрт сэрсэндээ ч тэрүү, аль эсвэл өнөөдөр энэ оны хамгийн сүүлчийн өдөр болоод ч тэрүү, яагаад юм бүү мэд, унтууцах сэтгэл төрөөд болсонгүй. Би уг нь өөртөө энэ оныг дуусахаас өмнө заавал биелүүл гэж нэг даалгавар өгсөн юм. Гэтэл би ерөөсөө яаж ч хичээгээд тэр даалгавраа биелүүлж чадалгүй явсаар оны сүүлчийн өдөртэй золгочихоод байдаг. "Хүн шинэ он гарахаас бмнб ямар нэг өр шир, бодож төлөвлөж байсан зүйлээ гүйцэлдүүлбэл ирэх ондоо өөдрөг бүтэмжтэй явдаг жамтай" гэж эртээд манай ээжийн залж ирсэн ламтан айлдсанаас болсон юмуу, өөртөө өгсөн даалгавраа заавал биелүүлж байж шинэ онд ормоор бодогдоно.

Мини тэгж их даалгаварсаад байгаа зүйл бол хоёр жил гаруйн турш сэтгэлдээ тээж явсан "Би чамд хайртай" гэдэг үгийг Бүжинд хэлж, хайр сэтгэлээ илчлэх явдал юм. Түүнийхээ энхрий зөөлөн, ер бусын увдистай, харц мөргөлдөхийн төдийд сэтгэлд нар мандуулж, гэгээ тусгадаг бор нүд, сонсох бүрт эгшиг дээдийн жаргал бэлэглэдэг болсон яруу сайхан дуу хоолой зэргийг санахлаар зүрх дурлалдаа шатаж, сэтгэл тогтохгүй хямарна. Түүнийг хэдий чинээ их бодно, төдий чинээ сэтгэл үймэрч, надад зовлон авчирах хийгээд надад ингэж зовох маань ч таалагдах мэт.                                         Бүжинг харахаар юу ч хэлж чадахаа больчихнр. Би их аймхай юмаа...                                      Уг нь би олон удаа хайраа илчлэх гэж оролдсон болоч тэр болгондоо бүтэлгүйтэж байв. Эхлээд сургууль дээр байх үедээ хэлье гэж бодддог байлаа. Гэтэл уулзахаар хэл татчихаад, хайраа илчлэх манатай юм болно. Дараа нь утсаар хэлье гэж бодлоо. Мөн л нөгөө хэл нь Бүжингийн дууг сонсохоороо татихаад, ярьж чадалгүй утсаа тавьчихна. Эцэст нь хамгийн зөв арга бол захиа бичих гэж бодлоо. Бодож санах юмгүй Бүжинг магтаад бөөн юм бичээд байсан хайрын нандин үгээ бичихээ мартчихаж. Захиагаа биччихээд дараа нь өөрөө уншихад аймаар байлаа. Захианд маань уран тансаг үгс, жишээ нь "бүсгүй таны гоо үзэсгэлэнг магтан дуулъя. Өөдгүй муу шүлэгч хөвгүүн би бээр уран тансаг үггүйгээр чинь, уянгалаг сайхан хоолойгүйгээр чинь цаашид амьдра, амьсгалах тэнхэл алга" л гэнэ. Бас "Бүхнийг гэрэлтүүлэгч сэтгэлийн хатан хаан мину, таны тнгш сайхан бие тэнэгэр уужим ухаан, дөлгөөн тунгалаг нүд..." гээд авч алджээ. Тэгэхлээр нь  ерөөсөө энэ захиаг энэ чигээр нь өгчихье гэж бодоод бушуухан дугтуйлаад бүдүүн Болдоогоор дамжуулан Бүжинд өглөө. Учир нь дөнгөж долдугаар анги байж "би чамд хайртай" гэж хэлэх нь миний хувьд дэндүү ахадсан зүйл шиг санагдсан юм. Бүжин Бодлоогоос хэнээс өгч байгаа юм бэ? гэж асууж байга бололтой шалгаахад, миний итгэлт анд хэлэхгүй хэмээн толгой сэгсэрч харагдана.

● Би чамд хайртай ●Where stories live. Discover now