15. Анхны хайр

129 1 0
                                    

Би түүнд аажим аажимаар дурлаж эхэллээ. Зүс царайг нь үзээгүй ч гэлээ, би тэр залууд дурласан юм. тэр надад хайртай хэмээн хэлээгүй, би түүнд ч бас хайраа илчлээгүй ч гэсэн бие биенээ танихгүй бидэн хоёрын сэтгэл нэг зүгт чиглэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зүсийг нь үзээгүй, хоолойг нь сонсоогүй ч гэлээ би түүнийг сайн хүн, сайхан хүн гэдэгт итгэж байсан юм. бичсэн шүлгэнийх нь дор би бас хааяа шүлэг бичнэ. Миний бичсэн шүлгэнд тэр хариу бичихдээ "Урихан минь ээ" хэмээн энхрийлэн дууддаг нь сэтгэлд нэг л ойр гэх үү дээ. "Урихан минь" гэж бичсэн нь намайг ихэд ойрхоноор төсөөлсөн, магадгүй бүр энхрийлсэн мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол. Бодонгийн бодол бииш.

Би их мундаг шүлэг бичиж чадахгүй ч гэлээ сэтгэлдээ хөглөгдсөнөө цаасан дээр буулгах дуртай. Ялангуяа аравдугаар ангидаа хүүхдийн яруу найргийн "Хүрэл тулга" тэмцээнд орж, гуравдугаар байр эзэлснээсээ хойш бүр их урам орсон билээ.

Хэ-хэ, Бодон шүү. Бодон байхдаа яахав дээ. Тийм аймар нэр өөртөө өгчихөөд бас шүлэг бичээд байдаг нь нэн сонин. Хайрын тухай уянгын шүлэг бичдэг хүнд энэ нэр огт тохирохгүй юм шиг. Бодон. Магадгүй гахай ч гэсэн хайр сэтгэлтэй учирч болно гэсэн сэтгэлээр тэр өөртөө ийм нэр өгсөн байх л даа. Гэвч хааяа тэр их сонин өнгө аястай шүлэг бичнэ. Жишээ нь Мунхаг гэдэг шүлгээ нэтэд тавьсан байсныг хэлвээс:

Мунхаг

Нэг харсан чинь

Тэдэн оны тэдэн сараас тэдэн оны тэдэн сар гэсэн

Нар салхинд илэгдэж, эмхэрсэн цементэн хавтан дээр

Би шээж байлаа.

Намайг хүн болохоос минь өмнө төрөөд

Нартыг бас л аль эрт орхисон

Хэн нэгний хэнд ч хэрэггүй

Хэмхэрч нурсан булш байлаа

Тархинд бүжиглэх тамхины утаа,

Тааж, мартууоах тансаг ундаа...

Халамцуу би түүн дээр бас бөөлжлөө

Харин тэгсэн тэр

Хүүе гээд давхийн боссонгүй

Хүү минь яахнав дээ гэж аргадсангүй

Хөшүүн хөдөлгөөнгүй тэр булш

Хүнийг орчлонг цочоосонгүй ээ.

Мунхаг намайг тэр өөртөө ойртож байгааг л мэдрээд

Муулсан ч үгүй, сайшаасан ч үгүй

● Би чамд хайртай ●Where stories live. Discover now