7. Улаан хүрэмтэй охин

115 5 0
                                    


Аравдугаар анги төгсөх дөхөөд, хүүхдүүд бүгд завгүй. Удахгүй улсын шалгалт, тэгээд их, дээд сургууль, коллежийн элсэлтийн шалгалт гэхлээр тэдний үстэй толгой арзайх нь ойлгомжтой. Хүний амьдралыг шийддэг хэдхэн алхмуудын нэг бол аравдугаар анги төгсөж, сургуульд орох явдал билээ.

Харин миний бие ихэд додигор байв. Би элсэлтийн шалгалтын тухай огтхон ч санаа зовсонгүй. Учир нь би энэ жил улсын олимпиадад амжилттай оролцож, дуртай сургуульдаа орох эрхээр шагнагдсан байлаа. Иймд надад зөвхөн аравдугаар анги төгсөх шалгалт л үлдээд байсан учир зав чөлөө их гарч байв. Би жолооч болохоор шийдэж, жолооны курст бүртгүүлэн, жолооч болохоор шамдлаа. Аавынхаа муу "өвгөн бенз"-ийг хааяа хулгайлж унахдаа гаршаад байсан миний бие жолооны үнэмлэхтэй болохыг хорхойсоод байсан үе л дээ.

Нэг удаа хотын жолоонд гарч, сургалтын Экселийнхээ хүрдийг дураар мушгин, хурд нэмэн давхиад багшдаа чихдүүлээд багагүй банга хүртэж, тэгээд багшдаа:

- Яая, яасан муухай чимхдэг юм. Боль л доо хэмээн уурсах, тунирхахын хооронд гэрлэн дохионы өмнө зогсож байтал нүдэнд танил улаан хүрэм урдуур минь өнгөрлөө. "Яасан харсан хүрэм бэ?" гээд лавшруулан харвал, хүрэмний эзэн тэр охин мөн ажээ. Тэр охин Бүжин байлаа. Хоёр жилийн өмнө өмсдөг байсан улаан хүрмээ өмсдөгөөрөө л өмсөж... Нүүр царай, үс гэзэг нь яг л хэвээрээ...

Харин тэр намайг олж харсангүй. Хуучны юм сэдрэх нь тэр. Бүжээн, би чамд хайртай!

Гэртээ хариутаа л цээжээрээ мэддэг тэр утасныхаа дугаар руу залгав.

- Байна уу!...Байна уу!...гэж танил хоолой өөдөөс цангиналаа. Энэ бол Бүжингийн ээж. Би хэсэг дуугүй байснаа:

- Сайн байна уу? эгчээ, Бүжин байгаа болов уу гэтэл тэр:

- Миний дүү Бүжин нь байхгүй байнаа. Давтлагандаа явсан. Оройхон залгаарай гээд утсаа тавьчихав. Бие нэг л эвгүй. Зүрх "түг түг" гээд баярын ч юм уу, аймшгийн ч юм уу бүү мэд, нэг л хачин хэмнэлтэйгээр цохилно. Бүжин гэхээр нэг л хачин. Түүний инээмсэглэл, түүний хөөрхөн царай, ухаалаг харц нүдэнд үзэгдээд л...

...Бас түүний уур хилэн, үзэн ядах дүр төрх нь намайг айлгана. Бас дургүй хүргэнэ. Яамаар ч юм бэ дээ. Мэдэхгүй.

Тэр орой би Бүжин рүү залгасангүй. Гэхдээ ямар ч л байсан залгахаар шийдэв. "Яахав дээ. Ямар болж вэ? Гэж ядаж сонирхоё л доо" гэж бодов. Шийдэж ядан байсаар миний сайн өдөр баасан гарагийн орой түүн рүү залгалаа. Би өөрийгөө өөрчлөгдөж, том болсон гэж бодож байсан боловч хуучны Долгион хэвээр аж. Бас л жаахан сандрав.

● Би чамд хайртай ●Where stories live. Discover now