8. Захидал

188 6 0
                                    

Бүжинг мартахаар, бүр тас мартахаар шийдэв. Мөрөнгөөс түүний тухай сонссоноос хойш би аль болох Бүжингийн тухай бодлоо өөрөөсөө нууж, хааяахан "тэр найз баньди дээрээ очоод жаргалтай сайхан байгаа байх даа" хэмээн тэр залууд нь атаархаж, хорсоно. Гээд яах билээ. Би Улаанбаатарт, тэд Лондонд байгаа шүү дээ. Ер нь Улаанбаатарт байсан ч найзтай хүнийг яах ч байсан юм.

Их сургуульд орж, хичээл номоо сайн хийхийг хичээнэ. Олон таван юм бодож сэтгэлээ зовоохгүйг хүснэ. Тэгээд ч их сургуулийн оюутан байх гэдэг амаргүй ажил аж. Хичээлийн жилийн эхний хагасыг чүү ай давлаа. Шалгалтын дараа ядарч байв. Зарим нэг хичээлийг сайн давтаж, заримыг нь ангийнхаа онц сурлагатнаас хуулахаа аядаад ямар ч байсан арай ч хасагдчихсангүй. Арван жил, их сургууль хоёр тэнгэр газар шиг өөр ажээ.

Амралт эхлээд чөлөө зав ихтэй байсан учир ганц нэг хоног гэртээ зурагт үзэн хэвтэж байгаад, найзуудтайгаа хамт сагс, биллиард тоглосон шиг өнгөрөөнө. Бас болоогүй ээ. Найз охинтой болов. Бүх зүйл хэвийн болж эхлэн, би ч Бүжинг бодохгүй байхыг хичээнэ. Одоо бол тэр зүгээр л миний анхны хайрын дурьдатгал гэж бодох болжээ.

Хичээлийн жилийн хоёрдугаар хагас эхлэсэн эхний өдөр. Надад энг, том бор дугтуйтай захиа ирэв.

From:

Road Code Gallery

436 Road Code

London SW 10 JLO

UK

To:

МУИС

1 курсын оюутан Долгионд

Mongolia

гэж хаягласан байлаа. Би ч тэрхэн үедээ ихэд гайхаж, Лондонгоос надад хэн захиа явуулдаг байнаа гэж бодож байсан боловч "Бүжин" гэх бодол зурсхийн орж ирэн, зүрх зогсчих шиг шахав. Тэгээд дугтуйгаа онгойлголоо. Гэтэл баахан уран зурагны танилцуулга, фото, зураачийн нэрийн хуудас, бас үзэсгэлэнгийн нээлтийн урилга, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа галлерейн танилцуулга гэх мэт зүйлс байв. "Ямар ч утгагүй юм" гэж бодсон боловч, би нэг зүйл хайгаад л дахин дахин сайн үзлээ. Тиймээ! Үзсэн.

Ха-ха! Хариу нь олдлоо. Галлерейн танилцуулгын холбоо барих хэсэг дээр:

Assistant: Bujin T. гэжээ. Бүжин....

Хариад шууд л Мөрөн рүү утасдаж, болсон явдлыг ярилаа. Харин Мөрөн Бүжингийн тухай бүх зүйлийг ярьж, тэр ямар ч найз залуугүй, ах руугаа явсан юм. Ах нь Лондонд байдаг. Тэгээд Бүжин эдийн засгийн чиглэлээр сурч байгаа, энэ тэр гээд л... Би баярлав....

● Би чамд хайртай ●Where stories live. Discover now