XIII-р бүлэг

Start from the beginning
                                    

-Өмнө нь яагаад анзаараагүй юм бол гэж шивнэлээ.

Тэгээд намайг оронд оруулан хажуугаар минь хэвтлээ.

Роган's P.O.V

Эцэст нь бид нийслэл Aenus хотод ирлээ. Аслам биднийг гүйцэн ирсэн бөгөөд тэр болсон бүх явдлыг хаантанд хэлсэн нь илт байв. Түүний ачаа бараа тэр чигтээ алт эрдэнэс байх бөгөөд мөн газар бүрээс үзэсгэлэн гоогоороо шигшигдсэн 5 охиныг дагуулан ирсэн байлаа. Гэвч тэдний гоо үзэсгэлэн Елонайдын зэрэгт битгий хэл хаана нь ч хүрэхгүй нь...

Елонайдад цус өгсөн нь уучлашгүй алдаа байж болох ч түүнийг амьдраасай гэж бүхий л зүрх сэтгэл минь хүсч байв. Хэрэв болдогсон бол...
Аслам надад түүнд дахиж цус өгөх нь битгий хэл бүр ойртуулах ч гүй байгаад уур минь хүрнэ.

Ранан улс үнэхээр хөгжлийн хувьд дорой байгаа нь нүдэнд бэлхнээ харагдаж байв. Тэднийг зэрлэгүүд гэх нь ч бий. Рананы ард иргэд хувцас гэж бараг үл өмсөх бөгөөд дөнгөж хөх бөгсөө далдалсан ангийн арьс нөмрөнө.

Тэд нарны бурхан Рананыг шүтдэг бөгөөд улсаа ч энэ бурхны ивээлд байг гэж нэрээр нь нэрлэсэн.

Aenus хот нийслэл нь атлаа манай улсын хамгийн захын хотоос ч дор харагдана. Тахал тэр чигтээ энэ нутгийг эзэлсэн тул бид даруй буцах хэрэгтэй.

Нэлээн удаан явсны эцэст ордны үүдэнд ирлээ. Хараал идэг Елонайдыг сүүлчийн удаа ч болтугай харах юмсан.

Биднийг маш олон хүмүүс тосон ачаа таваарыг минь авч замчиллаа. Нэгэн том танхимд 2  ирвэсний дунд үл таних эр сууна. Тэр магадгүй Рананы ханхүү байх. Хаан гэхэд лав хэт залуу харагдана.

Аслам өнөөх эр рүү хандан:

-Эрхэм дээдсийн амрыг эрье. Бид Сейнтлофр улсаас яваа элч нар бөгөөд манай өгөөмөр эзэнтэн та бүхэнд энхийн баталгаа болгож бэлэг явууллаа гэлээ.

Тэр тэгэхээр эрхэм дээдэс нь юм биз дээ...

Гэвч түүнд энэ бүх зүйлс нэг их сонин биш байгаа бололтой бидэн рүү харах ч гүй ирвэсүүдээ эрхлүүлнэ.

Аслам үргэлжлүүлэн:

-Манай улс танд эдгээр алт эрдэнэс, охидыг бэлэглэж байна гэхэд өнөөх хүн бидэн рүү харлаа.

-Охид гэнээ???

-Тиймээ эрхэм дээдсээ. Та болгооно уу гээд охидыг урагш алхахыг дохиход охид нэг нэгээрээ алхан ёслоно.

Өнөөх эрийн харц охидоос үл салах бөгөөд Елонайд руу харц нь тогтон

-Тэр хамгийн сүүлчийн хүн нөмрөгөө тайл гэлээ.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now