CHAPTER 2.11: Шийдэл

64 16 0
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

   Жонвон нэлээн удаан бодсоны эцэст эргэлт буцалтгүй нэгэн зүйлийг шийдлээ. Миюүг ирэхгүй байхаар нь санаа зовон эмнэлэгээр хайсан ч Рикигийн өгсөн захиаг санан гунигтайхан өрөөндөө орсон юм.

   Өөрт нь нэг их боломж байхгүйг нэгэнтээ ухаарсан тул Рикид зай тавьж өгөхөөр сэтгэл шулуудсан билээ.

   Шөнийн 2 цаг болтол Жонвон унтаж чадалгүй хөрвөөв. Сэтгэлээ татна гээд шийдчихсэн тул цээжин дээр нь дараад байсан бул хар чулууг аваад хаячихсан юм шиг санагдах аж. Хаалга онгойх дуулдаж Миюүг байдгаараа инээсэн төдийгүй ув улаан болчихсон байх буй.

- өө Жонвон унтаагүй байсан юм уу? гэж хэлээд орон дээрээ суун байдгаараа инээмсэглэнэ.

- унтаагүй ээ. Чи хайччихаад ирсэн юм?

  Хүү нэр гараа дэрлэн Миюүрүү эргэлээ. Охин нүүрээ даран хэсэг инээгээд " ойрхон гадаа гарсан юмаа. Рикитэй хэсэг суусан юм."

- ямар нэг зүйл болсон юм уу?

  Охин байдгаараа инээн өмнөхөөсөө илүү улайгаад түүний орны хөлд очин суулаа. Тэгээд түүнд ойртоод " чи сонсмоор байна уу?"

- мм сонирхолтой санагдаж байна.

   Миюү хоолойгоо засаад " чамд л хэлж байгаа шүү. Би.. анх Рикид бараг л сайн болчихсон. Тэгээд тэрнээс хойш нэлээн ч удаан хугацаа өнгөрлөө нэгнээ танилаа тэгэхээр улам сайн болно биз дээ... тэгээд сая... сэтгэлээ илчилээд үнсчихсэн!!!" гэж хэлээд охин дахин инээлээ.

   Жонвоны төсөөлж байсанчлан, бодож байсанчлан түүнд ер сонголт үлдээгүй бололтой.

- тэгээд... чи зөвшөөрчихсөн юм уу?

  Хөвгүүн аль болох нулимсаа, дотор нь хөмөрч байгаа сэтгэлээ мэдэгдүүлэхгүй гэсэндээ хоолой засан, чимээгүй сууна.

- ойлгомжтой шдэ. Хэрвээ хоёулаа бие биедээ сайн тэгээд би чамд сэтгэлээ илчилвэл чи зөвшөөрөх үү?

  Жонвонд түүний авсан тайлбар хэтэрхий хүнд туссанаар барахгүй зүрх нь сүвлүүлж буй мэт өвдөх аж. Сэтгэл гэдэг эрхтэн өвдөх хамгийн хэцүү нь.

- мэдээж шүү дээ.

   Нүдэндээ мэлтэлзэх нулимсаа залгихийг хичээвч чадсангүй бол хурдхан шиг шувтарлаа. Охин түүнийг аль хэдийнээ анзаарчихсан байх бөгөөд юу болсныг нь шалгаах аж.

- юу ч бишээ. Нүдэндээ дусаалга дуусаахгүй явчихсан чинь хорсоод л...

- ээе худлаа яриад л. Яагаад уйлаад байгаа юм?

   Жонвон хэсэг чимээгүй суугаад " зүгээр ээ. Би угаалгын өрөө ороод, гадаа жаахан салхилчихаад ирье. Унтаж байгаарай" Гэж хэлээд хариу хүлээлгүй гарж одов.

- ойлголоо...

  Охин санаа алдан ийн хэлчихээд буцан өөрийнхөө орон дээр очин хэвтнэ гэж бодсоор Жонвоны орон дээр хэвтэв.

   Жонвон гадагш гүйн гараад эмнэлэгийн чанх урд байрлах хүнгүй сандал дээр очин суув. Хүүгийн намжиж байсан уур хилэн, цөхрөл бүгд дээд цэгтээ хүрчээ. Охиныг харах болгонд, ойртож хүрэх болгонд түүний гэдсэнд эрвээхий нисч байгаа мэт санагдана. Гэвч одоо тэр бүх зүйлийн эзэн байхгүй болох аж.

- Ян Жонвон азгүй амьтан.

   Өөрөө өөрийгөө хараачихаад 3 сарын оройн жаварт даарсхийн суулаа. Хаврын урь орчихсон бөгөөд тийм ч хүйтэн биш байх бүлгээ.

- азгүйчүүдийн бүлгэм, нийгэмлэг гэж байдаг бол орвол таарна.

   Хүү дахин ганцаараа ярина. Удахгүй эмнэлэгээс гарам учир Миюүг мартах хамгийн хэцүү ч ганц буй сонголт нь тэр билээ.

   Жонвоны бие тэнхэрэн эм нь дуусч байгаа тул 2,3 хоногтоо багтаж гарч магадгүй эсвэл долоо ч хонож магадгүй гэсэн аж. Хүү чичирсээр эмнэлэгтээ буцан орж удаан хэмнэлээр харсан зүг рүүгээ алхсаар үүр цаылган өрөөндөө орох бол Миюү хүлээж байгаад унтсан бололтой байж байх нь тэр.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now