CHAPTER 2.10: Тэргэл сар

70 18 2
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Рикигийг өгсөн зүйлийг харвал гүзээлзгэнэтэй иштэй чихэртэй хамт атгахан цаас байв.

" 23:00 цагт завтай бол... дээвэр дээр уулзая. Завгүй бол надад заавал хэлээрэй. The moon is beautiful isn't it?"

Гэсэн цаас байх бол охин дороо дэвхцэнхэн инээмсэглээд дотогш гүйн орлоо. Жонвон түүнийг гайхан хөдөлгөөн бүрийг нь анхааралтай харах аж. Охин өнөөх цаасаа хоёр орны голд байх ширээн дээр тавин тарианда орохоор яаравчиллаа.

Жонвон уншихыг хүсээгүй ч харагдаад байсан тул өндийн харахад Рикигийн бичиг тодоос тод харагдана.

- Рики захиа өгсөн байх нь ээ!

Өнөөдөр тэргэл сар гарах тул Рики Миюүд хэлсэн нь энэ билээ. Жонвон санаа алдан орон дээрээ гараа салаавчлан хэвтээд яах талаараа эргэцүүлэв.

Рики ч тэр... Жонвон ч тэр... хоёул нэг замаар уралдаж байгаа шүү дээ. Аль нэгэнд нь л боломж олдоно эсвэл үгүй. Харин Жонвон найздаа зай тавиж өгөх үү өрсөлдөх үү гэдэг дээр сар гаруй эргэлзэж дотор нь урагдаж байгаа мэт мэдрэмжээр өдрийг өнгөрүүлдэг байлаа.

- одоо яах вэ???

- анхнаасаа эмнэлэгт хэвтээгүй бол!!!

Тэрээр ингэж хэлээд орон дээрээ тийчигнэлээ.

˚🐾˖°

Удалгүй Миюү тариагаа дуусгачихаад шүүгээгээ цэгцлэх санаатай бүх зүйлээ гарган орон дээрээ тавилаа.

   Хэдэн хормын дараа түүний цүнхнээс нэгэн бөгж гарж ирэх нь тэр. Охин найзтайгаа хамт гадуур хэсч байхдаа ганцхан үлдсэн гэсэн бөгжийг бодон байж авсан билээ. Түүнд таалагппагаар барахгүй зүүхгүй орхисон өдөр азгүйтэх юм шиг санагддаг байв.

- энийг зүүгээгүй болохоор шатнаас түлхсэн ч байж болох юм... хэмээн амандаа бувтначихаад долоовор хуруундаа хийн зүүлээ. Гар нь урьд урьдийнхаасаа илүү гоё харагдах аж.

 
   Жонвон өрөөндөө орж ирэхдээ хамгийн түрүүнд анзаарсан зүйл гэвэл Миюүгийн бөгж байсан юм. Гэнэт түүний дотор Рики өгсөн байх гэсэн ёрийн бодол орж ирэн улам сэтгэл санааг нь унагаагаад хаячихав.

- хөөх... гоё бөгж байна.

   Миюү инээмсэглээд " тийм байгаа биз? Би авах эсэхдээ нэлээн эргэлзэж байгаад авсан юм."

  Жонвоны сэтгэл уужрах шиг болж хөнгөхөн инээмсэглэлээ.

23:00 PM

  Рики түрүүлээд ирчихсэн Миюүг хүлээн сууна. Удалгүй 11 цаг болж дээврийн хаалга онгойх нь дуулдана. Сар дээрээс гэрэлтэн тусах аж.

- удаан хүлээсэн үү? Би уул нь товлосон цагт чинь л ирсэн юмсан.

- зүгээр ээ. Би зүгээр эрт ирсэн төдий. Гадаа гоё байна шүү.

   Миюү хажууд нь суугаад юу ч үл дуугаран сарыг ширтэн инээмсэглэх аж. Рикигийн зүрх догдлон байж суухын аргаггүй болох буй.

- өнөөдөр тэргэл сар гарч байгаа. Тэгээд хамт харахыг хүссэн юм.

   Охины чих болон сэтгэлийг гижигдэх энэ сайхан үгсэнд инээмсэглэхгүй байж чадсангүй. Толгой дохин инээмсэглээд " гоё байнаа. Цаг агаар ч гоё байна. Бүр агаар дутагдаад байсан юм."

   Рики хөнгөхөн инээмсэглээд гараа Миюүгтйн гаранд ойртууллаа.

- өө. Жонвон доор уйдаж байгаа байх даа... би дуудаад ирэх үү?

   Хөвгүүний царай бага зэрэг барайн чимээгүй болоод " үнэнийг хэлэхэд чамтай л хамт баймаар байгаа юмсан..." Хэмээхэд охин ичингүйрэн доош хараад толгой дохилоо.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Où les histoires vivent. Découvrez maintenant