CHAPTER 2.8: Хавар

87 20 3
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

    Өглөөний 7 цаг 40 минут. Эмнэлэгийн ойролцоох модон дээр баахан хэрээ цуглачихсан байдгаараа орилон, заримдаа найрал дуу мэт санагдана. Охин хоёр тийшээ хөрвөөн хэвтээд болсонгүй бололтой босч цонхоо хаах бол Жонвон цаанаас нь нүдээ анисаар Миюү рүү харлаа.

- яасан бэ? Ямар нэг зүйл болсон уу?

Миюү цонхоо хаасныхаа дараа л орноосоо ямар их чимээтэй боссоноо ойлгов.

- үгүй ээ. Гадаа хэрээнүүд чарлаад унтуулахгүй нь.

Жонвон босч суугаад толгойгоо хүчтэйхэн сэгсэрэн үсээ янзлангаа " тийм шүү. Ёстой хэцүүхэн. Хамаг нойр аваад явчихлаа!" гэж хэлээд босон ороо хураах нь тэр. Охин ч бас түүнийг дагья гэж бодсон бололтой ороо хураагаад үсээ зөөлөн гэгч нь самнан суув.

- чиний шарх яаж байна?

Энэ асуултыг сонсоод Миюү шарх нь эдгэрээд явж, хөдлөхөд нь тээр болоод байсан өвдөлт багассаныг саналаа.

- санаснаас дажгүй шүү. Өнөөдөр хэд хоноод гарах эсэхийг нь хэлэх байхаа.

Жонвон ммм гэх чимээ гаргаад үүдэнд очин ус шоржигнуулж гарав. Удалгүй Миюү ч бас араас нь хийсэн үйлдэлийг нь давтлаа.

Миюү орныхоо хажууд байх жижигхэн шүүгээнээс юм хайж буй бололтой баахан зүйл түжигнүүлсэний эцэст хөлсөө арчин санаа алдсаар орон дээрээ лаг хийтэл суух буй.

- юу болов?

- би одоо духныхаа шархны лентийг солих ёстой юм. Харин дуусчихсан бололтой.

Жонвон орныхоо хажууд байх жижигхэн савнаасаа савтай зүйл гаргаж ирэн сарвайв.

- май. Надад хэрэггүй болохоор чи ав даа. Би наагаад өгөх үү? Нуруу чинь нэлээн бэртэлтэй харагдсан. Их хөдөлгөөд байвал шарх чинь сэдрээд улам өвдөөд байх байх.

Миюү инээмсэглэн хөнгөн толгой дохин томоотой гэгч нь суулаа. Жонвон зөөлөн гэгч нь шархны лентийг нь хуулж аван шинээр солиж өгөв.

- баярлалаа. Жонвон аа.

- зүгээр ээ. Миний хэрэг гарвал хэлээрэй.

Хүү ингэж хэлээд орон дээрээ суун утсаа аван чимээгүй болох аж. Охин шар ус хурсан биеэ жаахан ч болтугай хөдөлгөхийг хүсэн үүднээс гадуур хувцасаа шүүрэн авч гадагш гарахаар зэхэв.

- гадаа гарах гэж байгаа юм уу? Аюултай шүү дээ. Ганцаараа.

- зүгээр ээ. Жаахан агаар амьсгалмаар байгаа юм. Эмнэлэгийн ойр орчмоос холдохгүй ээ.

Охин ингэж хэлээд хариу хүлээлгүй хаалга хаан хүнгүй сэлүүхэн хонгилоор алхав. Хаашаа яаж явахаа ер мэдсэнгүй. Хаалганыхаа ойролцоо, хэдэн тасаг, тарианы өрөөгөө л хэдэх билээ. Эмнэлэг хэтэрхий том болохоор яг л төөрсөн байшин шиг санагдах бөгөөд арайхийн цахилгаан шат олон дотогш оров.

- өө Миюү!

Рики түүн рүү гайхсан, баярласан хувирал хоршуулан харах аж. Охин 1 давхар гэсэн товчин дээр дарлаа.

- юу хийж яваа юм? Тариагаа хийлгэхгүй юм уу?

- сая тарианы өрөөгөөр шагайсан юм. Дүүрчихсэн байна лээ. Хавар болчихсон болохоор гадагш гармаар байнаа.

Рики инээмсэглэн толгой дохиод " тэгвэл... хамт гарах уу? Би та хоёрыг эргэж ирж байсан юм. Нэг их удахгүй ээ байсан болохоор чамтай хэсэг сууж байгаад орьё. Энэ хоёр тортой уутны нэг нь чинийх шүү. Эндээ ийм туулайтай байгаа биз?" гэж хэлээд инээмсэглэлээ.

- баярлалаа. Ингэх хэрэггүй юмсан.

- зүгээр ээ. Ингэхэд цаг хэд болж байна?

Охин хэсэг цахилгаан шат тойруулж харснаа " 8 цаг 10 минут. Арай таны хичээл орох болчихсон юм биз дээ?"

Рики толгой сэгсэрээд " үгүй ээ. 10 цагаас. Тэр болтол хамт байя л гэх гэсэн юм."

Гадаа тун чиг сайхан байх бөгөөд өглөөний тэр нэг содон үнэр байсан нь Миюүг бишгүй их баярлуулав. Түүний амнаас уур гарсан ч охин догдлон үсрэн өвдөлтөө үл хайхран ойролцоох сандал руу шогшлоо.

3 сар гарсан болохоор хүйтний эрч эрс багасаж, нар эрт хөөрөх аж. Гадаа хосууд ч их алхана. Рики түүний хажууд ирэн суулаа.

- ингэхэд... чамайг гэрээс чинь хүн эргэж ирсэн үү?

Охин хэсэг чимээгүй суусны эцэст ам нээв.

- өчигдөрхөн л нэг. Бусдаар ирээгүй ээ. Энд байхгүй байгаа болохоор, надад ч нэг их анхаарал тавидаггүй юм. Ажил ихтэй гээд.

- харамсалтай юмаа.

Миюү инээмсэглэн гараа сэгсэрээд " зүгээр ээ. Угаасаа дасчихсан. Намайг сүртэй бэртээгүй л гэж бодсон байх. Угаасаа би их аминдаа арчаатай хүн л дээ."

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now