CHAPTER 2.6: Хоёр тал

82 18 0
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Кэнжи худлаа инээгээд " за... Миюү ярилцая. Заавал салах албагүй шүү дээ. Бид хэчнээн сайхан хосууд билээ!" гэж хэлээд гарыг нь атгалаа.

Миюү гараа татаж авчихаад " дараа ирэхгүй байвал сайн байна!" гэж хэлчихээд эргэж харалгүй, эдгэрч өгөхгүй буй шархны өвдөлтөө тоолгүй хурдтай гэгч нь өрөөндөө орлоо. Жонвон түүнийг хүлээж байсан мэт хаалга руу харчихсан жаахан хүүхэд шиг сууж байх аж.

- юу болов? Та хоёр маргалдчихсан юм уу?

Охин толгой дохиод хөнжлөө дэлгэн өөрөө хэвтэн тухаа олчихоод " бүр салчихсан. Тэр нь амар биз дээ. Хий дэмий үүнтэй цагийг нөхцөөж шархалж байснаас дахиад шатнаас өнхөрсөн нь дээр байлгүй! Сайхан амраарай." гэж хэлээд хөнжлөө толгой дээрээ давуулан чимээгүй болчихов.

Жонвон түүнийг салсанд нь баярлаж буй ч цаагуураа зөөлөн гунигтай байлаа. Харин хаалганы цаана яах учраа олохгүй зогсож буй Кэнжид шуудхан өрөө рүү нь ороод Миюүг боогоод авчихмаар санагдана.

Гэвч Кэнжи хулчгар бас доожоогүй болохоор гуйж гувьшиж тархидахаас өөр ямар ч сонголт үгүй билээ.

   Өчигдөр орой унтахдаа Миюү хөшгөө хаагаагүйн лайгаас болж нүүрэн дээр нь нар тусч шатаж үхэхээ шахан босч ирэхийн алдад хэн нэгэн хөшгийг нь хаасанд нэлээдгүй баярлав.

- санаа зоволтгүй унтаад ав. Би тариандаа орчихоод ирье. Эргэлт ирсэн ширээн дээр чинь тавилаа шүү.

   Жонвон ингэж хэлээд хөнжлийг нь нөмрүүлж өгөөд гарлаа. Миюүгийн нойр хангалттай сэргэсэн тул босон угаалга үйлдэхээр үүд хэсэгт очив.

   Нүүрээ угааж дууссаны дараа хаалга онгойх нь сонсогдох бөгөөд танил хоолой " сайн уу? " гэх нь сонсогдох аж.

- сайн уу? Бид хоёрын өрөө жаахан заваан л байна л даа.

   Рики толгой сэгсрэн инээгээд " зүгээрээ зүгээр." гэж хэлээд Миюүгийн орны хажууд байх сандал дээр суун түүнийг ажна.

- би гялс дээгүүрхээ өмсөөдхье.

   Охин ингэж хэлээд эмнэлэгийн цамцаа шүүрэн авлаа. Дал давсан үсэнд нь өнөөх том хөхөрсөн шархнууд нь зүрх эмтэрэм харагдуулна. Тэрүүхэн үедээ Рики яаж энэ их шарх, өвдөлтийг тэвчээ бол гэж гайхан суув.

- за болчихлоо. Юм уухуу? Саяхан надад эргэлт ирсэн болохоор.

   Рики толгой сэгсэрээд " зүгээр ээ. Ингээд байж байя." гэхэд охин хөнгөн инээмсэглээд " та загасан талхан дуртай юу? Энд халуунаараа загасан талх байна. Нэгийг нь Жонвонд үлдээчихье." гэж хэлээд өнөөх загасан талхаа Рикигийн гарт атгуулаад, нөгөөхийг нь Жонвоны ширээн дээр тавив.

- чи идэхгүй юм уу?

   Охин толгой сэгсэрээд " дараа идье." гэж хэлээд үсээ дээшээ шуун боолоо.

- одоо идчихээ. Хоёулаа хамт идье. Тэгээд ч тариа, эм гээд байгаа юм чинь хоолгүй байж болохгүй шүү дээ. Идчихвал би чамд авчирсан амттанаа өгье.

   Рики ингэж хэлээд өнөөх загасан талхаа Миюүд атгуулав. Охин инээмсэглээд өнөөх талхнаасаа хазан тортой зүйлнээс ундаа гаргаж ирэн Рикид өглөө.

   Удалгүй хаалга онгойх нь дуугарч Кэнжи орж ирэв.

- Миюү... ярилцмаар байна. Сүүлчийн удаа.

   Охин түүнийг тоолгүй урдахаасаа идэх бол Кэнжи байж сууж ядах аж.

- гуйя сүүлийн удаа. Ингээд дуусчихвал муухай биз дээ? Дараа нь харамсахгүйн тулд ярилцая л даа гуйя...

- үгүй гэж хэлсэн байхаа. Би хүнтэй уулзаж байна гарж үз.

Кэнжи Рики рүү нэг муухай харчихаад Миюүгийн толийтол зассан орон дээр суув.

- чамайг надтай ярилцтал явахгүй ээ.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now