CHAPTER 2.2 : Deja Vu

111 18 4
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Өнөөх залуу хөвгүүнийг ийн хэлэхэд тэр эмээсэн бололтой дорхноо амаа хамхин над руу хараад " эмнэлэгт хэвтээд дороо нэг юм өөрийнхөө талд оруулчих юмаа Миюү!" гэж хэлээд хариултыг маань сонсолгүй гарч одлоо.

- баярлалаа.

Өнөөх хөвгүүн нүдээ нухлаад " яршигтай чимээтэй юм. Дараа ирвэл өрөөнд битгий оруулаарай." гэж хэлээд босон сууж хажууханд байх шүүгээгээ онгойлгоод цаас шажигнуулж гарав.

- ойлголоо. Төвөг удсанд уучлаарай.

Удалгүй орноосоо өндийн нэг хөл дээрээ үсрэн наашаа ирэн орон дээр минь гараараа тулж тэнцвэрээ олоод " май чихэр. Хурдан эдгээрэй, нэг өрөөнийхөн юм чинь... дотно байцгаая." гээд хацрандаа хонхорхой гарган хөөрхөн гэгч нь инээлээ.

- наанаа суучих. Би ч бас амттан өгье.

Сэрэхдээ азаар хэдэн амттан байсныг анзаарсан тул зөөлөн чихрээ сарвайлаа. Түүний нүд нь томроод дахин хацрандаа хонхорхой гарган инээв.

- миний дуртай чихэр байна! Цэцэрлэгт байхдаа их дуртай байсан юм. Ингэхэд нэр чинь хэн бэ?

- Миүра Миюү. Харин чи?

Өнөөх залуу толгой дохиод " ммм. Ян Жонвон. Солонгосоос ирсэн." гэж хэлээд гараа сунган бид танилцаж амжив. Төдхөн хаалга онгойж өндөр нуруутай, булчинлаг, загварлаг цагаан залуу орж ирлээ. Царайг нь дүрсэлвэл нугасан хошуутай, хурц давхраагүй нүдтэй, нүдэн доорх мэнгэ нь хүн татах увидастай мэт санагдсанаар барахгүй өмнө нь уулзаж, ярилцаж байсан юм шиг сэтгэлд дотно санагдана.

- өө Рики. Хүрээд ирэв үү. Танилц манай найз Нишимүра Рики...

Нэр нь овогтойгоо хүртэл дотно санагдаад байж суулгасангүй. Рики нааш хэд алхаад тортой зүйлээ Жонвоны орон дээр тавин бид хоёр руу эргээд " Нишимүра Рики. Танилцахад таатай байна..." гээд гараа сунгав.

- Миюү...

Рики ч бас нэгийг санав бололтой өтгөн хар хөмсөгөө хөнгөн зангидан толгойгоо гилжийлгээд " бид өмнө нь уулзаж байл уу? Нэр, царай чинь үнэхээр танил санагдаад байх юм."

- үгүй ээ. Гэхдээ надад ч бас... чи их танил санагдаад байх юм.

   Бид хоёр хоёул өөд өөдөөсөө харан инээцгээлээ. Түүний инээд... тийм содон. Инээхээрээ энгийн үеэсээ илүү эгдүүтэйгээр барахгүй азаад авчихмаар.

- ингэхэд чи яагаад... ийм аймар болчихсон юм?

   Удаан хугацааны дараа Жонвоныг миний чанх урд сууж байгааг санав. Юу болсоныг дахин нэг эргүүлэн санаад " юу л даа. Саяны залуу байна шдэ. Түүнтэй муудалцссан юм. Шулуухан хэлэхэд бэлтгэлийнхээ захиралтайгаа явалдсан гэх юм уу даа? Яг тэр үеэр нь би тэдний бэлтгэл рүү орж таараад... ерөнхийдөө хэрэлдээд тэгээд намайг шатнаас түлхчихсэн юм."

   Тэр хоёр миний ярьж буй ярианд хэт автахаар барахгүй эгзэгтэй мөчид уулга алдан амаа дарна. Рики толгой сэгсэрээд " их өвдсөн байхдаа... бас их хөхөрчихсөн харагдаж байна. Хурдан эдгээрэй." Би түүний үгэнд толгой дохин чимээгүй суулаа.

- би ч ор руугаа явья даа. Амраад ав.

    Жонвон ингэж хэлээд хөнгөхөн инээгээд нэг хөлөө өргөн Рикигээр дамнуулсаар ор руугаа амжилттай очин суусны эцэст хаалга нээгдэн зүс үл мэдэх нэгэн сувилагч орж ирлээ.

- Миюү мөн үү?

   Над руу дөхөөд орны хөлд байх нэр бололтой пайз харан дөхөж ирэв. Хөглөрсөн чихэр дундаас эмнэлгийн цамцийг маань аван мөрөн дээр минь тохоод " үүнийгээ өмсчих. Тарианы цаг чинь болчихлоо. Тариагаа хийлгэчихээд шархаа цэвэрлүүлээрэй." гээд гарыг минь дэмнэн орноос маань босгов.

- амжилт Миюү!

   Рики ингэж хэлээд инээмсэглэсээр үлдлээ. Бие маань өмнөхөөсөө улам илүү шархирж өвдөн олигтой хөдөлгөхгүй аж.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now