CHAPTER2.3 : Cafe

85 17 1
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Өнөөх сувилагчийг дагаж явсаар нэгэн спирт ханхалсан хонгилын голд байх өрөөнд оров. Сандал болгон дээр биш ч гэсэн хаа нэг хүмүүс суучихсан тариа залгуулсан байх аж.

- энд суучих.

Тэр ингэж хэлээд гарыг минь дэмнээд урд байх сандал дээр суулгав. Тэгэнгээ гарыг маань эргүүлж тойруулж харсанаа " судаснууд чинь... ихэнх нь хагарчихсан бололтой. Бүгд хагарсан гэх баталгаа байхгүй ч тарих ёстой газруудад маань хөхөрчихөж. Ийм байхад нь таривал илүү их өвдөх учраас зүгээр л булчин руу чинь жаахан тариа хийгээд өгье ойлгосон уу?" хэмээн эелдэгээр инээмсэглээд тариагаа соруулж эхлэв.

˚🐾˖°

   Тариагаа хийлгэчихээд бөгчимдөөд байсан тул гадагш бус эмнэлэгийн дээвэр рүү гарахаар өрөөрүүгээ удаан тайван гэгч нь алхав. Эхлээд дээгүүрээ ямар нэгэн зүйл өмсөхгүй бол салхи авах магадлалтай ба түүгээр барахгүй энэ эмнэлэгт насаараа хориулчих мэт санагдана.

    Дотогш ороход өрөөнд маань хүн байхгүй байлаа. Жонвон ч алга. Гадуурх хүрмээ аваад 3 дугаар сарын шинэхэн агаарыг угтахаар догдлон өрөөнөөсөө яаравчилан гарав.

Арайхийн дээвэр дээр гарч ирэхэд хэсэг хүмүүс суух бөгөөд эмчилгээний цаг учир ихэнх нь доошоо буусан байлаа. Кофе шоп байдаг гэдгийг нь мэдсэн ч арай ч дээвэр дээрээ гэж төсөөлөөгүй юм.

Хөлөө чирэн алхсаар юу авахаа эргэцүүлсэний эцэст " нэг cheesecake, тэгээд нэг гүзээлзгэнэтэй шэйк" гээд картаа сарвайхад хажууд хэн нэгэн ирж зогсох нь мэдрэгдэв. Бүдүүн баргил хоолойтой бөгөөд өмнө нь сонсож байсан мэтээр барахгүй хоолойг нь сонсох болгонд хоолой нь өвдчихсөн мэт санагдуулах ажгуу.

- нэг американо... тэгээд шоколадтай бялуу.

Хажуу тийшээ эргэн харахад саяхан танилцсан зүс таних залуу хажууд маань зогсож байх нь тэр.

- Миюү... сайн уу?
Рики ичингүйрэн инээмсэглэн ийн хэллээ.

- сайн... сайн уу? Жонвонтой явж байгаа юм уу?

Рики толгой сэгсэрээд " ганцаараа. Чамайг хараад хүрээд ирлээ. Хамт суугаад ярилцаж болно биз дээ?"

- мм болноо.

Author POV

   Рикигийн нэг хачин зуршил бол тааралдсан хүнийхээ сүүдрийг харж байж санаа нь амардаг юм. Яг тэр зуршлаараа Миюүгийн сүүдрийг харчихаад мишээн ширээний ард сууцгаав.

- хэдэн настай вэ?

   Миюү урдах шэйкнээсээ сороод " төгсөх анги... байж ингээд байж байгаа маань жаахан харамсалтай л юм."

- төсөөлснөөс том байлаа шүү. Чамайг 15,16тай байх л гэж бодож байлаа.

   Охин түүнийг шоолон инээгээд " харин та чи?" хэмээхэд Рики хоолой засан өөр тийшээ хараад " их сургуулийнх л даа."

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Onde histórias criam vida. Descubra agora