CHAPTER 2.1 : Эхлэх цэг

322 27 6
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

- одоо намайг орхиж болохгүй шүү! Хэрэв тэгвэл би дахин хүн хайрлаж чадахгүй байх

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- одоо намайг орхиж болохгүй шүү! Хэрэв тэгвэл би дахин хүн хайрлаж чадахгүй байх.

YOU ARE MY WHOLE LIFE

- миний амлалт ирээдүйг гэрчлэхгүй ч би цусаараа тангараглая.

DEAR MY LIGHT

- чамайг хаанаас хайж олохоо мэдэхгүй нь би яах вэ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- чамайг хаанаас хайж олохоо мэдэхгүй нь би яах вэ?

- анх танилцсан тэр газраа хүлээж байя.

˚🐾˖°

БҮЛЭГ ХОЁР : НЭГ ГАЗАР ДАХЬ
АДИЛ ЭХЛЭЛ.

Нүдээ нээгээд хамгийн түрүүнд харсан зүйл бол эмнэлэгийн тааз байлаа. Бие минь шархиран өвдөж гар гэлтгүй бие маань тэр чигтээ хөхөрчихсөн хөдлөхөд нэлээн хэцүү байдалтай байв.

Арайхийн босон суугаад эргэн тойрноо харахад хажууд ганц ор байх ба түүн дээр нэгэн залуу цааш харан унтаж буй бололтой жигд амьсгалан хэвтэнэ.

    Хөл маань энд тэндгүй хөх няц болсон байсан ч нэлээдгүй баярласан зүйл гэвэл ямар нэг яс маань бүрэн бүтэн, хугарж цуураагүйд байсан билээ. Санаж байгаа зүйл маань ч зүүд биш бодит амьдрал дээр болсон байжээ. Өрөөний хаалга онгойн найз залуу гэх тодотголтой залуу орж ирэн орны минь хажууд буй сандал дээр суун наашаа харлаа. Дөнгөж орноосоо боссон болохоор буцаж суумааргүй байсан тул хөмсгөө зангидан гараа элгэндээ аван түүн рүү ширтэв.

- яах гэж ирсэн юм?

Тэрээр доош харан гэмшсэн мэт жүжсэний эцэст ам нээв.

- уучлаарай. Тэр бүх зүйл осол байсан юм шүү. Санаатай тэгээгүй...

Харин би үл дуугарч байгаа нь түүний цухлыг бадамлуулснаар барахгүй үл тоон цонхны тавцан руу хөлөө чирсээр арайхийн алхлаа. Хөлөө зөөх болгонд эд эс маань янгинах төдийгүй булчин маань хүртэл боль зогс гуйя гэсэн мэт өвдөнө. Өвдөлтөө үл хайхран цонхны урд очоод гадаах орчинг харлаа.

- чи эцсээ хүртэл намайг үл тоохоор шийдчихсэн юм уу?

  Дахин юу ч дуугаралгүй гаднах талбай ширтэн хэсэг бодлогоширов. Гадаа нар дээрээс хэвийж цас хайлах тийшээгээ ханджээ. Миний хайртай хавар ирж байна. Дахин хаврын ер бусын, содон үнэрыг үнэртэх надад юугаар ч орлуулашгүй аз жаргал мэт.

- хөөе. Би чамтай юм яриад байна шдэ. Уучлалт хүртэл гуйлаа хангалтгүй байна уу?

   Энэ удаа ам тархи хоёр маань тэвчсэнгүй. Дахиж худлаа шалтагийг нь сонсох хүсэл алга.

- хүн унтаж байна харахгүй байна уу? Ядаргаатай юм.

   Тэрээр толгой сэгсрээд сандлаас гэнэтхэн босон урд маань ирлээ. Тэгэнгээ өмсөж амжаагүй цамцгүй нүцгэн мөрөн дээр минь хуруугаа ирвэгнүүлээд " азаар бага гэмтжээ. Хэд хоног сэрэхгүй байхаар чинь айсан шүү." гээд уртаар амьсгаагаа аван гаргалаа.

- сэрэхгүй байхаар биш сэрсэн болохоор айсан юм биш үү?

   Яг л хорхой шавж мэт арваганах гарыг нь мөрнөөсөө авч шидлээ. Түүний царай хувьсхийн өөрчлөгдөх тэр явцад хажуу орны залуу сэрсэн бололтой босох нь үзэгдэв.

- залуу... жаахан амаа татаж болох уу? Яршигтай юм.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now