CHAPTER 2.9: Бүх зүйл дууссан

70 14 1
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

   Рики өдөр ирэх тусам Миюүд сайн болж байгаагаар барахгүй хааяа дургүй хичээлээ таслан түүн дээр ирдэг болжээ. Охины бие ч хурдацтай тэнхэрэн өнөө маргаашгүй эмнэлэгээс гарах дөхчихсөн байв.

   Жонвон ч түүнд сэтгэл алдараад удаж байгаа бөгөөд үүнийгээ хэнд ч хэлээгүй нууц хэвээр нь байлгах аж.

   Дахин нэг өглөө эхэллээ. Урьд урьдийнхаасаа илүү цоглог, гэрэл гэгээтэй өглөө.

- сайхан хооллоорой.

  Жонвон, Миюү хоёр хоёулаа өрөөндөө хоолоо идэхээр болсон нь энэ билээ. Охин сүүлийн үед улам туран хэрзийгээд байгаа нь бусдын санааг мөн их зовоох буй.

- гоё хоол байна. Энэ удаа бүгдийг нь идээрэй. Тэгвэл би баярлана шүү.

  Миюү түүний өгүүлбэрт хөнгөн инээгээд " ойлголоо. Жонвон ч бас хоолоо сайн идээрэй!" гээд хоёул хэсэг чимээгүй болов.

***

   Нөгөөтэйгүүр Рикигийн санааг түгшээж байгаа зүйл нь Миюү эмнэлэгээс гарах юм бол тэд өдөр болгон уулзаж чадахгүйд байгаа юм. Залуу хөвгүүн бодлогоширсоор...

   Хүү бараг зуршил болсноороо эмнэлэгийн зүг жолоо мушгилаа. Хэдэн хормын дараа дотогш орох бол хоёул инээлдчихсэн сууж байх аж.

- өө сайн уу? Рики!

- юу байна даа?

  Хоёул түүнтэй мэндэлчихээд суу гэсэн мэт зай гарган өглөө. Рикигийн хамгийн суух дуртай буюу Миюүгийн орны хөлөн дээр очиж суулаа. Түүнтэй ойр байхад зөөлөн цэцгийн үнэр хааяа нэг үнэртэх бөгөөд нэрлэж чадахгүй ч нүдэнд нь дүрслэгдэж харагдана.

   Миюү нэгийг санасан бололтой аа гэх чимээ гаргалаа. Орны хажууд байх цэвэрхэн цагаан шүүгээнээс ууттай зүйл гаргаж ирэн Рики рүү сарвайв.

- энэнд дуртай байх гээд үлдээчихсэн юм. Бүлээнээрээ байна. Амттай юм байна лээ шүү.

  Рикигийн зүрх нь галзуу мэт цохилох бөгөөд салгалсан гараараа түүний өгсөн талхыг авлаа. Харин тэднмйг хажуунаас нь тийм гэхийн аргаггүй нүдээр ширтэх гунигт автсан нэгэн бий байв.

- өө май Жонвонаа. Чиний дуртай цэцэрлэгийн чинь чихэр ч бас ирчихсэн байна лээ. Хоолны дараа амттай шүү.

  Жонвон хөөрхөн инээмсэглээд чихрийг нь аваад " баярлалаа Миюү! Шилдэг нь." гэж хэлээд эрхий хуруугаа гозойлголоо.

- би гадагш гарчихаад ирье. Та хоёр ярилцаж байгаарай.

  Миюү ингэж хэлээд гүйх нь холгүйгээр барахгүй нэлээн ууртай гарах нь тэр.

Хонгилын төгсгөлийн харанхуй хэсэгт Кэнжи түүнийг хүлээн хоёр тийшээ холхинон байх аж. Миюүг харчихаад гүйж ирэн чанга гэгч нь тэвэрлээ.

- юу вэ?

Миюү ингэж хэлчихээд арайхийн түлхэн Кэнжиг өөрөөсөө холдуулав.

- сүүлчийн удаа боломж олгочих л доо. Ганцхан удаа Миюү...

- үгүй гэж хэлсэн шдэ.

Кэнжи хий гараа савчаад " гуйя. Чамгүй бол би хэн ч биш бололтой. Би алдаагаа заснаа дахиж тэгэхгүй."

- үгүй ээ. Чи намайг шатнаас түлхсэн юм чинь хоёр дахиа чадна шүү дээ. Итгэж чадахгүй байгаа болохоор энд дэмий цаг хугацаагаа үрж байснаас зам замаа, мөр мөрөө хөөсөн нь дээр.

Миюү түүний чаргууцалдах, наалдахыг нь тоолгүй явсаар өрөөнийхөө ойролцоо ирэх бол Рики явах гэж буй бололтой цүнхээ мөрөвчилчихсөн тэдэн рүү харах аж.

- баяртай Миюү...

- баяртай!

Рики хөнгөн инээмсэглээд түүнийг толгойг илэн гарт нь нэг зүйл атгуулчихаад гүйн одлоо.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now