22

322 24 0
                                    

Сан гэртээ түрүүлж ирэн хоол хийж байх зуур хаалга онгойж төсөөлж ч байгаагүй хүн зочиллоо.

Өндөр нуруулаг залуу хаалга тулан зогсчихоод "Найз нь ирлээ. Сание золиг минь. Манай халуухан залуу  хайччихаа вэ?" гэж хэлэн эргэн тойрноо шалгалаа.

Сан хоолойгоо засан "Би сая л ажлаасаа ирсэн болохоор сайн мэдэхгүй байна."

Сан уриалгахан Сонхваг буйдан дээр суулгаад цай ундаар дайллаа.

Сонхва: Би та хоёрыг ямаршуухан байгаа бол гэж бодоод хар холоос ирлээ шүү дээ.

Сан: Бид хоёр дажгүй амьдраад л байна. Чиний ажил төрөл сайн уу? анд минь.

Сонхва: Ажил төрөл сайн. Манай ааштай найз халуухан Үёныг минь үргээчихсэн байх гэж бодсон юм гэж чанга инээв.

Сан: Би хэзээ ааштай байсан юм золиг минь. Дээрээс нь чи Үёныг яаж таньдаг юм. Бас халуухан гэж хэлчихжээ.

Сонхва: Халуухан хүнийг халуухан гэж хэлэх нь буруу биш шүү Сание.

Хаалга онгойхыг сонссон Сонхва гүйж очоод Үёныг тэврээд авав.

Хоёр залуус инээд хөөр болон тэврэлдлээ. Сан тэднийг хараад бие нь арзайх шиг болон хийж буй хоолондоо анхаарлаа хандууллаа.

Сонхва Үён хоёрт хоол дөхүүлж өгөнгөө Сан хажууд нь суугаад яриаг нь сонсох бөгөөд Сонхва Үёнд ажлын санал тавихаар ирсэн талаар мэдэж авав.

Сонхвагийн санал болгож буй ажил Үёнд ихэд таалагдаж байгаа нь харцнаас нь илт харагдана.

Сан тэдний яриаг ойлгох ч сөхөөгүй хоолоо савхдан суух бөгөөд Сонхва Саныг нэг дагздаад авав.

Сонхва Саны багын мөрөөдлийг ярьж шоглоход Сан улаан эрээн болчихоод ууртай гэгч нь ус залгилна. 

Сан дунд сургуулийнхаа багшдаа анх сайн болж байсан талаар хэлэхэд Сан Хвагийн амыг дарж чимээгүй байлгахыг л хүсэх бол Хва хүссэнээрээ чалчиж гарав.

Үён ажлын саналыг зөвшөөрч байгаа талаар хэлэхэд Хва гэрээ гаргаж ирээд ширээн дээр тавьлаа. Залуус гэрээ хэлэлцээрээ байгуулж гарын үсгээ зурцгаалаа.

Сан аашлаж "Сонхва руу ахиж ажлын иймэрхүү шалтагаар манай гэрт ирвэл би хөөгөөд гаргана шүү мэдэв үү?"

Хва инээд алдан "Ааштай амьтан минь чамд ирээгүй мэдэв үү?, Хөөрхөн Үён руугаа ирж байхад их юм саначихжээ чи " гэж инээд алдав.

AjussiWhere stories live. Discover now